Skip to content

Гарчиг руу орох

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ | ИЛҮҮ БАЯР БАЯСГАЛАНТАЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

Асуулт тавих

Асуулт тавих

«Жаргалтай Бурхан» Ехова биднийг дэлгэрүүлэх ажилдаа баяр хөөр эдлээсэй гэж хүсдэг (1 Ти 1:11). Бидний чадвар сайжрахын хэрээр баяр баясгалан маань өсөн нэмэгдэнэ. Асуулт тавих нь хүмүүсийн сонирхлыг өдөөхөөс гадна яриа эхлүүлэх нэг арга. Асуулт тавивал хүмүүст эргэцүүлэн бодоход нь түлхэц болно (Мт 22:41–45). Бид асуулт тавьсны дараа нөгөө хүнээ анхааралтай сонсвол «Чи миний хувьд чухал хүн» гэж байгаатай адил (Яак 1:19). Тэдний хариулт бидэнд яриагаа өрнүүлэх зөв чигийг зааж болох юм.

«ШАВЬ БЭЛДЭХИЙН БАЯРЫГ ЭДЭЛЖ ЧАДВАРАА САЙЖРУУЛЦГААЯ—АСУУЛТ ТАВИХ» ЗОХИОМЖИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Жейд ямар сайн зан чанаруудаа харуулсан бэ?

  • Нийта санаа тавьж байгаагаа ямар асуулт тавьж харуулсан бэ?

  • Нийта Жейдийн анхаарлыг сайн мэдээнд хандуулахын тулд ямар асуулт тавьсан бэ?

  • Нийта Жейдийг эргэцүүлэн бодуулахаар ямар асуулт тавьсан бэ?