Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Найз нөхдөө ухаалгаар сонгоорой

Найз нөхдөө ухаалгаар сонгоорой

Моабын талд израйлчуудад тохиолдсон явдал Христийн дагалдагч бидэнд сануулга болдог (1 Ко 10:6, 8, 11). Моаб нутгийн шүтээн шүтэгч, садар эмсүүдтэй нийлсэн израйлчууд нөлөөнд нь автаж ноцтой нүгэл үйлдсэн. Энэ явдал аймшигтай хор хөнөөл дагуулжээ (То 25:9). Ажлынхан, сургуулийнхан, хөрш, хамаатан садан, танил тал гээд Еховаг шүтдэггүй хүмүүс биднийг хүрээлдэг. Тийм хүмүүстэй дотносох нь аюултай гэдгийг дээрх үйл явдал хэрхэн харуулдаг вэ?

«ӨНӨӨ ҮЕИЙНХЭНД САНУУЛГА БОЛОХ ЖИШЭЭНҮҮД» КИНОНЫ ХЭСГЭЭС ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Зимри найзуудтайгаа нийлж Иаминд ямар буруу үзэл бодол тулгасан бэ?

  • Финехас Иаминд зөв үзэл бодолтой болоход яаж тусалсан бэ?

  • Еховаг шүтдэггүй хүмүүстэй найрсаг харьцах болон найзлахын ялгаа юу вэ?

  • Бид хурал дотроо ч гэсэн дотно найзлах нэгнээ сонгохдоо ухаалаг байх ёстойн учир юу вэ?

  • Бид олон нийтийн сүлжээнд танихгүй хүмүүсийн групп чатад орохгүй байхын учир юу вэ?