ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ | ИЛҮҮ БАЯР БАЯСГАЛАНТАЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ
Гол санааг жишээгээр тайлбарлах
Давтан уулзалтын үед эсвэл Библийн хичээл хийхдээ бид сонсогчдод гол санааг ойлгоход нь туслах хэрэгтэй. Жишээ татан тайлбарлавал эдгээр санаанууд зүрх сэтгэлд нь шингэж оюун ухаанд нь үлдэнэ.
Давтан уулзалт юм уу Библийн хичээлдээ бэлдэхэд жишээгээр тайлбарлах санааг сонгоорой. Ингэхдээ туслах санааг биш, гол санааг сонгож амьдралд ойр энгийн жишээг олоорой (Мт 5:14–16; Мр 2:21; Лу 14:7–11). Сонсогчдынхоо нөхцөл байдалд тохируулаарай (Лу 5:2–11; Ёох 4:7–15). Тэд гол санааг ойлгоод баярлавал та бас баяр хөөр эдэлнэ.
«ШАВЬ БЭЛДЭХИЙН БАЯРЫГ ЭДЭЛЖ ЧАДВАРАА САЙЖРУУЛЦГААЯ—ГОЛ САНААГ ЖИШЭЭГЭЭР ТАЙЛБАРЛАХ» ЗОХИОМЖИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Библийн зарим зүйлийг ойлгоход суралцагчид тусламж хэрэгтэйн учир юу вэ?
-
Нийта Ром 5:12-ын сургаалыг ямар жишээгээр тайлбарласан бэ?
-
Сайн жишээ сонсогчдод ямар нөлөө үзүүлдэг вэ?
-
Дэлгэрүүлэх ажилдаа Еховагийн байгууллагаас бэлдэж өгсөн видео болон бусад заах багажийг бид яагаад ашиглах ёстой вэ?