Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Гэр бүлдээ хайраа илэрхийлээрэй

Гэр бүлдээ хайраа илэрхийлээрэй

Цавуу юмсыг хооронд нь барьцалдуулдаг шиг хайр гэр бүлийн гишүүдийг нэгтгэдэг. Хайр байхгүй бол гэр бүлийн хүрээнд эв нэгдэлтэй байж, хамтран ажиллахад бэрх болно. Нөхөр хүн, эхнэр хүн, бас эцэг эхчүүд гэр бүлийн хүрээнд хайраа хэрхэн илэрхийлэх вэ?

Хайр халамжтай нөхөр эхнэрийнхээ үзэл бодол, сэтгэл санаа, хувийн хэрэгцээ гээд бүхнийг нь анхаардаг (Эф 5:28, 29). Тэрбээр гэр бүлийнхнийхээ бие махбодын хэрэгцээг хангаж, Еховатай дотно байхад нь тусалдаг. Үүнд бас гэр бүлийн хичээлийг тогтмол хийх явдал орно (1 Ти 5:8). Хайр халамжтай эхнэр нөхөртөө захирагдаж, «гүнээ хүндэлдгээ» харуулдаг (Эф 5:22, 33; 1 Пе 3:1–6). Хоёулаа бие биеэ дуртайяа уучлахад бэлэн байх ёстой (Эф 4:32). Хайр халамжтай эцэг эх хүүхэд болгондоо санаа тавьж, Еховатай ойртоход нь тусалдаг (Ху 6:6, 7; Эф 6:4). Хүүхдүүд нь сургууль дээр ямар асуудалтай нүүр тулдаг вэ? Тэд үе тэнгийхнийхээ дарамтыг хэрхэн тэсвэрлэдэг вэ? Айл гэр хайраар бялхаж байвал гишүүн бүрд нь аюулгүй, амар тайван санагдана.

«ГЭР БҮЛДЭЭ ХУВИРШГҮЙ ХАЙРАА ТОД ИЛЭРХИЙЛЦГЭЭЕ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Хайр халамжтай нөхөр эхнэрээ хэрхэн тэжээж, яаж хайрладаг вэ?

  • Хайр халамжтай эхнэр нөхрөө гүнээ хүндэтгэдгээ яаж харуулдаг вэ?

  • Хайр халамжтай эцэг эх хүүхдүүддээ Бурхны Үгийг яаж хичээнгүйлэн заадаг вэ?