Skip to content

Гарчиг руу орох

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ | ИЛҮҮ БАЯР БАЯСГАЛАНТАЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

Урам зоригтой заах

Урам зоригтой заах

Урам зориг бусдад нөлөөлөдөг. Бид урам зоригтой яривал хүмүүс биднийг илүү анхааралтай сонсоно. Бас биднийг ярьж байгаа зүйлээ хэрхэн үнэлдгийг харна. Өөрийн хүмүүжил болон зан төлөвт баригдалгүй бид урам зоригтой ярьдаг болж чадна (Ро 12:11). Яаж?

Эхлээд, таны ярьж байгаа зүйл маш чухал ач холбогдолтой гэдгийг санаарай. Та «сайн мэдээ тунхаглах» завшааныг эдэлж байна (Ро 10:15). Тэгээд сайн мэдээ сонссон хүмүүс ямар ач тус хүртэж болохыг сайн төсөөлөөрэй. Таны ярих зүйл тэдэнд үнэхээр хэрэгтэй (Ро 10:13, 14). Эцэст нь, нүүр царайгаараа сэтгэлээ илэрхийлж энгийн дохио зангаа ашиглан эрч хүчтэй яриарай.

«ШАВЬ БЭЛДЭХИЙН БАЯРЫГ ЭДЭЛЖ ЧАДВАРАА САЙЖРУУЛЦГААЯ—УРАМ ЗОРИГТОЙ ЗААХ» ЗОХИОМЖИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Жейдтэй Библийн хичээл хийх Нийтагийн урам зориг юунаас болж мохсон бэ?

  • Урам зоригоо дахин бадраахад Нийтад юу тус болсон бэ?

  • Урам зориг бусдад нөлөөлдөг

    Бид яагаад суралцагчийнхаа сайн талууд дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой вэ?

  • Суралцагч болон бусад хүмүүст бидний урам зориг ямар нөлөө үзүүлдэг вэ?