Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

«Бүү санаа зов»

«Бүү санаа зов»

Ехова эртний Израйлын ядуу хүмүүст тусалсан. Өнөө үед Ехова үйлчлэгчдийнх нь дунд байгаа ядуу хүмүүст ямар арга замаар тусалдаг вэ?

  • Мөнгөний талаар зөв үзэл бодолтой байхыг заадаг (Лу 12:15; 1 Ти 6:6–8).

  • Өөрсдийгөө зөв үнэлэхэд тусалдаг (Иов 34:19).

  • Сайн хөдөлмөрлөж, муу зуршлаас хол байхыг заадаг (Су 14:23; 20:1; 2 Ко 7:1).

  • Хайр энэрлээр дүүрэн ах дүүсийн барилдлагаар нэгтгэдэг (Ёох 13:35; 1Ёо 3:17, 18).

  • Итгэл найдвар өгдөг (Ду 9:18; Ис 65:21–23).

Бидний нөхцөл байдал хэчнээн доройтсон ч санаа зовох хэрэггүй (Ис 30:15). Бид Бурхны Хаант төрийг эн тэргүүнд тавьж байгаа цагт Ехова бидний материаллаг хэрэгцээг хангах болно (Мт 6:31–33).

«ХАЙР ХЭЗЭЭ Ч ДУУСДАГГҮЙ—ЯДУУ ЗҮДҮҮ БАЙСАН Ч—КОНГО» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Бүсийн чуулган болдог нутгийн ах нар чуулганд холоос ирсэн итгэл нэгтнүүддээ яаж зочломтгой хандсан бэ?

  • Энэ видео Ехова ядуусыг хайрладгийг хэрхэн харуулсан бэ?

  • Хөрөнгөтэй ч бай, үгүй ч бай бид Еховаг яаж дуурайх вэ?