Skip to content

Гарчиг руу орох

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ | ИЛҮҮ БАЯР БАЯСГАЛАНТАЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

Зүрхэнд нь хүрэх

Зүрхэнд нь хүрэх

Бурханд дуулгавартай байх нь зүрх сэтгэлээс шалтгаалдаг (Су 3:1). Тийм болохоор бид заахдаа сонсогчдынхоо зүрхэнд хүрэх хэрэгтэй. Яаж тэгэх вэ?

Суралцагчдаа Библийн сургаалыг заахаас гадна түүнийг амьдралдаа яаж хэрэгжүүлэхийг бас Еховатай тогтоосон харьцаатай яаж холбогддогийг ойлгоход нь туслаарай. Еховагийн тогтоосон хэм хэмжээ нь хайр энэрэл, шударга ёсыг нь хэрхэн илэрхийлдгийг бодуулаарай. Сурч байгаа зүйлийнхээ талаар ямар бодолтой явдгийг нь эвтэйхэн асууж өөрөөр нь дүгнүүлээрэй. Буруу үзэл бодлоос салж, муу зуршлаа хаях нь өөрт нь ямар ашигтайг эргэцүүлэхэд туслаарай. Суралцагч тань Еховад хайртай болж байгааг харвал та баяр хөөрөөр дүүрнэ.

«ШАВЬ БЭЛДЭХИЙН БАЯРЫГ ЭДЭЛЖ ЧАДВАРАА САЙЖРУУЛЦГААЯ—ЗҮРХЭНД НЬ ХҮРЭХ» ЗОХИОМЖИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Нийта яагаад Жейдээс «Нэг дэхэд ярьсан юмыг ахиж бодсон уу?» гэж асуусан бэ?

  • Еховагийн тогтоосон хэм хэмжээ болон Жейдийг хайрлаж байгаа явдал хоорондоо ямар холбоотойг ойлгоход нь Нийта хэрхэн тусалсан бэ?

  • Бид суралцагчийнхаа зүрхэнд хүрч чадвал тэрбээр ахиж дэвшихийг эрмэлзэнэ

    Жейдэд Бурханд хайртайгаа яаж харуулахыг ойлгоход нь Нийта хэрхэн тусалсан бэ?