БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Зөв бурууг ялгахын тулд оюун ухаанаа дайчилж байгаарай
Тамирчин хүн бэлтгэл сайтай байхын тулд дасгалаа тасралтгүй хийж байх ёстой. Үүнтэй адил бид зөв бурууг ялгахын тулд оюун ухаанаа дайчлан байнга дадлагажуулж байх хэрэгтэй (Ев 5:14). Бид шийдвэр гаргахдаа бусдыг дуурайх хандлагатай ч бодох чадвараа ашиглан өөрсдөө шийдэж сурах учиртай. Яагаад? Бидний хүн нэг бүр гаргасан шийдвэрээ тайлагнах болно (Ро 14:12).
Бид баптисм хүртээд олон жил болсон болохоор л зөв шийдвэр гаргана гэж бодож болохгүй. Зөв шийдвэр гаргахын тулд Еховад бүрэн найдаж, түүний Үгийг эрхэмлэж, байгууллагын заавруудыг дагадаг байх ёстой (Иош 1:7, 8; Су 3:5, 6; Мт 24:45).
«ХҮНИЙ МӨСӨӨР САЙН БАЙ» ЗОХИОМЖИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Эммад ямар асуудлыг шийдэх шаардлага гарсан бэ?
-
Мөс чанараараа шийдэх асуудлын талаар бид үзэл бодлоо бусдад тулгаж болохгүйн учир юу вэ?
-
Нэгэн хос Эммад ямар зөвлөгөө өгсөн бэ?
-
Энэ нөхцөлд тус болох мэдээллийг Эмма хаанаас олсон бэ?