Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Хүүхэд залуус аа, аав ээждээ сэтгэлээ уудлаарай

Хүүхэд залуус аа, аав ээждээ сэтгэлээ уудлаарай

Яагаад аав ээждээ сэтгэлээ уудлах хэрэгтэй вэ? (Су 23:26). Яагаад гэвэл чамд санаа тавьж, зааж зааварлах үүргийг Ехова тэдэнд өгсөн (Ду 127:3, 4). Юу бодож явдгаа, юунд санаа зовж байгаагаа нуувал тэд чамд тусалж чадахгүй шүү дээ. Мөн чи тэдний мэдлэг туршлагаас суралцах сайхан боломжоо алдана гэсэн үг. Тэгвэл дандаа долоон булчирхайгаа тоочих ёстой гэсэн үг үү? Үгүй л дээ. Гэхдээ дуугүй байж байгаад аав ээждээ буруу ойлголт төрүүлж болохгүй (Су 3:32).

Тэгвэл аав ээжтэйгээ ярилцахын тулд яах хэрэгтэй вэ? Хэн хэнд нь тохиромжтой үед ярилцаарай. Тэгэх боломжгүй бол сэтгэлийн үгтэй захиа өгөөрэй. Аав ээж нь яримааргүй сэдвээр чинь яръя гээд байвал яах вэ? Тэд чамд туслахыг л боддогийг санаарай. Тиймээс тэднийг дайснаа гэж биш, найзаа гэж үзээрэй. Аав ээжтэйгээ нээлттэй харьцах нь чамд тустай. Чи насан туршдаа, мөнхийн мөнхөд ач тусыг нь хүртэнэ (Су 4:10–12).

«МИНИЙ ӨСВӨР НАС—ААВ ЭЭЖТЭЙГЭЭ ЯАЖ ХЭЛ АМАА ОЛОЛЦОХ ВЭ?» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Естер Партик хоёр ямар гэдгээ ойлгосон бэ?

  • Есүсээс юу сурах хэрэгтэй вэ?

  • Аав ээж чинь чамд яаж санаа тавьдаг вэ?

  • Аав ээж чинь чамайг сайн сайхан яваасай гэж хүсдэг

    Аав ээжтэйгээ ярилцахад Библийн ямар зарчим тус болох вэ?