БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Юмыг хойшлуулдаг зуршлаас яаж салах вэ?
Та чухал ажлаа хойшлуулдаг зуршилтай юу? Иехү Ахабын гэрийг устгах даалгаврыг Еховагаас авангуутаа шууд биелүүлсэн (Х.дэ 9:6, 7, 16). Зарим хүн: «Ганц хоёр жилийн дараа баптисм хүртэнэ ээ», «Өдөр алгасахгүй Библи уншдаг болно оо, тэгж байгаад», «Нэг аятайхан ажилтай болчихвол эхлэгчээр үйлчилнэ ээ» гэдэг. Шүтлэгтэй холбоотой чухал зүйлийг хойшлуулахгүй байхад Библи тусалдаг.
Та дараах зүйлүүдийг уншаад яагаад юмыг хойшлуулахгүй байя гэж шийдсэн бэ?
-
Но 5:4
-
Но 11:4