Skip to content

Гарчиг руу орох

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ | ИЛҮҮ БАЯР БАЯСГАЛАНТАЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

Муу зуршлаасаа салахад нь суралцагчдаа туслах

Муу зуршлаасаа салахад нь суралцагчдаа туслах

Хүн ёс суртахууны хувьд цэвэр байсан цагт Еховатай ойр дотно байна (1 Пе 1:14–16). Түүнчлэн суралцагч муу зуршлаасаа салбал гэр бүлийнхэнтэйгээ сайн харьцаатай болно, эрүүл мэнд нь сайжирна, мөнгөө дэмий юманд үрэхээ болино.

Ехова ёс суртахууны ямар хэм хэмжээг, яагаад тогтоосныг хэлж, дагах нь яагаад зөв бэ гэдгийг тайлбарлаарай. Үзэл бодлоо өөрчлөхөд суралцагчдаа туслахыг зориорой. Тэгвэл зөв юм хийдэг болно (Эф 4:22–24). Еховагийн тусламжаар салшгүй муу зуршлаас ч салж чадна гэдэгт итгүүлээрэй (Флп 4:13). Буруу юм хийх хүсэл төрвөл Еховад залбирах хэрэгтэйг сануулаарай. Буруу юм хийж болзошгүй нөхцөлийг таньж, зайлсхийхэд нь туслаарай. Буруу юм хийхээ больж, зөв юм хийхэд нь урамшуулаарай. Суралцагч Еховагийн тусламжаар өөрчлөгдөж байгааг хараад та баярлана.

«СУРАЛЦАГЧДАА ТУСАЛЦГААЯ—МУУ ЗУРШЛААСАА САЛАХАД НЬ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Ахлагчид болон Нийта Жейдэд итгэж байгаагаа яаж харуулсан бэ?

  • Нийта Жейдэд яаж тусалсан бэ?

  • Жейд Еховагаас хэрхэн тусламж гуйсан бэ?