БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Сорилт бүхэн дуусах хугацаатай
Сорилт бэрхшээл удаан үргэлжлэхлээр бид сэтгэлээр унадаг. Саул хааны учруулж байгаа сорилт бэрхшээл хэзээ нэгэн цагт дуусаж, Еховагийн амласан ёсоор хаан болно гэдгээ Давид мэдэж байсан (1Са 16:13). Бат итгэж байсныхаа ачаар Давид тэвчээртэй байж Еховаг хүлээсэн.
Сорилт бэрхшээл тулгарсан бол хэрсүү ухаан, мэдлэг, сэтгэн бодох чадвараа ашиглан давж болдог (1Са 21:12–14; Су 1:4). Гэхдээ Библийн зарчмын дагуу чадах бүхнээ хийсэн ч гэсэн асуудал бэрхшээл арилахгүй үе бий. Ийм үед тэвчээртэй байж Еховаг хүлээх хэрэгтэй. Тэрбээр удахгүй бүх зовлонг арилгаж «нулимс бүрийг [маань] арчина» (Ил 21:4). Ехова асуудлыг шийдэж өгөх ч бай, өөр аргаар шийдэгдэх ч бай, сорилт бүхэн дуусах хугацаатай. Үүнийг мэддэг бол сэтгэл санаа тайван байна.
«ХУВААГДМАЛ ЕРТӨНЦ ДЭХ ЭВ НЭГДЭЛТЭЙ АРД ТҮМЭН» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
АНУ-ын өмнөд зүгт амьдардаг Христийн дагалдагчдад ямар бэрхшээл тулгарсан бэ?
-
Тэд хэрхэн тэвчээртэй байж, хайраа илэрхийлсэн бэ?
-
Тэд «илүү чухал юмыг» хэрхэн анхаарсан бэ? (Флп 1:10).