Skip to content

Гарчиг руу орох

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ | ИЛҮҮ БАЯР БАЯСГАЛАНТАЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

Суралцагчдаа Еховатай дотно харьцаа тогтооход нь туслах

Суралцагчдаа Еховатай дотно харьцаа тогтооход нь туслах

Ехова биднээс өөрт нь хайрандаа хөтлөгдөн үйлчлээсэй гэж хүсдэг (Мт 22:37, 38). Суралцагчид Бурхныг хайрладаг бол амьдралаа өөрчилнө, сорилтыг давж гарна (1Ёо 5:3). Бурхныг хайрладаг учраас баптисм хүртэх хүсэлтэй болдог.

Бурхан өөрийг нь хайрладаг гэдгийг суралцагчдаа мэдрүүлээрэй. «Эндээс Еховагийн тухай юу мэдэж болох вэ?», «Ехова таныг хайрладаг гэж яагаад хэлж болох вэ?» гэх зэрэг асуултыг асуугаарай. Ехова өөрт нь тусалж байгааг биеэрээ мэдрэхэд нь туслаарай (Ш.дэ 16:9). Тодорхой залбирахад тань Ехова хэрхэн хариулсныг хэлж, Ехова залбиралд хариулдгийг анзаарахад нь туслаарай. Суралцагч Еховагийн хайрыг мэдэрч, түүнд хайртайгаа харуулахаар бид баяр хөөрөөр цалгидаг.

«СУРАЛЦАГЧДАА ТУСАЛЦГААЯ—ЕХОВАТАЙ ДОТНО ХАРЬЦАА ТОГТООХОД НЬ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Жейдэд ямар саад тулгарсан бэ?

  • Нийта Жейдэд хэрхэн тусалсан бэ?

  • Жейд саадыг яаж давсан бэ?