БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Тэмцэл мөргөлдөөн гарлаа гэхэд та бэлтгэлтэй байх уу?
Энэхүү тогтолцооны төгсгөл ойртож байгаа учраас тэмцэл мөргөлдөөн, террорист халдлага, дайн дажин улам их гарах биз ээ (Илч. 6:4). Үүнд хэрхэн бэлтгэлтэй байх вэ?
-
Үнэнч байдлаа ганхуулахгүйн тулд бэлтгэлтэй байгаарай. Ехова болон байгууллагад нь итгэх итгэлээ бэхжүүлж, төвийг сахих байр сууриа ганхуулахгүйн тулд Библийн түүх, зарчмуудыг сайтар судлаарай (Сур. 12:5; jr 125-126 ¶23-24). Одоо л хурлынхантайгаа дотносох цаг шүү (1 Петр 4:7, 8).
-
Амь нас, эрүүл мэндээ хамгаалахын тулд бэлтгэлтэй байгаарай. Гэртээ аюулгүй хоргодохын тулд хэрэгцээтэй юмыг нөөцөлж бэлдээрэй. Бас гэрээсээ явахаас өөр аргагүй нөхцөлд яахаа бодож бэлдээрэй. Хэрэгцээт зүйлсийн цүнхээ шалгаж, маск, бээлий гэх зэргийн халдвар хамгааллын хэрэгсэл, бас мөнгө төгрөг байгааг магадлаарай. Ахлагчидтай яаж холбоо барих, тэд утасны дугаарыг тань мэдэж байгаа эсэхийг магадлаарай (Ис. 32:2; g17.5 3-7).
Тэмцэл мөргөлдөөн гарсан үед сайн зуршлаа битгий алдаарай (Флп. 1:10). Шаардлагагүй бол гэрээсээ битгий гараарай (Мат. 10:16). Хоол хүнс, хэрэгцээтэй юмаа бусадтай хуваалцаарай (Ром 12:13).
«ТА ГАМШИГТ БЭЛДСЭН ҮҮ?» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Гамшиг болсон үед Ехова бидэнд хэрхэн туслах вэ?
-
Бэлтгэлтэй байхын тулд яг юу юу хийх хэрэгтэй вэ?
-
Гамшигт нэрвэгдсэн хүмүүст хэрхэн тус дэм болох вэ?