Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Дэлгэрүүлэхдээ сүүлийн үеийн мэдээг дурдаарай

Дэлгэрүүлэхдээ сүүлийн үеийн мэдээг дурдаарай

Есүс дэлгэрүүлэхдээ тухайн үеийн үйл явдлаас ямар сургамж авч болохыг хэлж өгдөг байсан (Лу 13:1–5). Та бас хүмүүсийн анхаарлыг Хаант төрийн мэдээнд хандуулахын тулд сүүлийн үеийн мэдээг дурдаарай. Юмны үнэ нэмэгдсэн, байгалийн гамшиг, тэмцэл мөргөлдөөн болсон, хар тамхи зах замбараагүй хэрэглэдэг болсон тухай дурдаад «Ийм асуудал байхгүй болох цаг ирэх болов уу?», «Таны бодлоор яавал байхгүй болох бол?» гэж үзэл бодлыг нь асууж болно. Тэгээд холбоотой Библийн зүйлийг уншиж өгөөрэй. Айлын хүн сонирхож байвал «Заах ажлын багажийн хайрцаг»-аас хэвлэл өгөх юм уу видео үзүүлээрэй. Ийнхүү хэсгийнхээ хүмүүсийн зүрх сэтгэлд хүртэл ярихыг хичээдэг бол «сайн мэдээний төлөө ... бүх юмыг хийдэг» гэсэн үг (1 Ко 9:22, 23).

Танай хэсгийн хүмүүс ямар сэдвээр яривал сонирхон сонсох вэ?