Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Хүслээ хянаж бай

Хүслээ хянаж бай

Төгс бус бид буруу хүсэлтэйгээ байнга тэмцдэг билээ. Хэрэв тэгдэггүй бол буруу хүсэлдээ дийлдэж Еховагийн сайшаалыг алдана. Зарим хүн Бурхнаа хайрлахаасаа илүү хоол хүнс, хувцас хунар, орон байрны төлөө үхэн хатан зүтгэдэг болсон. Бас зарим нь бэлгийн дур хүслээ хангахын тулд Бурхны тогтоосон хэм хэмжээг уландаа гишгэдэг (Ро 1:26, 27). Мөн бусдад таалагдах гэсэндээ атганд нь орчихсон хүн бас байдаг (Ег 23:2).

Бид буруу хүсэлдээ автахгүй байхын тулд яах вэ? Еховад таалагдах юманд анхаарлаа хандуулахын тулд чадах бүхнээ хийх ёстой (Мт 4:4). Бас буруу хүсэлтэйгээ тэмцэхэд туслаач гэж Еховагаас гуйх шаардлагатай. Яагаад гэвэл тэрбээр биднийг яавал жаргалтай байхыг, зөв зохистой хүслээ яаж хангавал хамгийн сайн бэ гэдгийг мэддэг (Ду 145:16).

«ТАМХИ АМЬДРАЛЫН ДАЙСАН» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Хүмүүс яагаад тамхи татдаг вэ?

  • Тамхи ямар хор уршигтай вэ?

  • Тамхи, электрон тамхи татах нь яагаад буруу вэ? (2 Ко 7:1).

  • Та тамхи татах хүслээ дарж чадна!

    Тамхи татахаас хэрхэн татгалзах вэ? Тамхинаас хэрхэн гарах вэ?