БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ | ҮЙЛЧЛЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ЗОРИЛГУУД
Хэрэгцээ ихтэй газар луу нүүх
Үйлчлэлээ өргөжүүлэхийн тулд дассан газраасаа өөр газар луу нүүхэд итгэл хэрэгтэй (Ев 11:8–10). Та хэрэгцээ ихтэй газар луу нүүх тухай бодож байгаа бол ахлагчидтай ярьж зөвлөлдөөрэй. Биелүүлж болох зорилго эсэхийг мэдэхийн тулд, бас хаашаа нүүхээ шийдэхийн тулд юу хийж болох вэ? Хэрэгцээ ихтэй газар луу нүүх тухай ном хэвлэлээс уншаарай. Тусламж хэрэгтэй хурал руу шилжээд амжилттай үйлчилж байгаа хүнтэй ярилцаарай (Су 15:22). Залбираад Еховагийн удирдлагыг хайгаарай (Яак 1:5). Явмаар байгаа газраа судлаарай. Нүүхээр шийдэхээсээ өмнө боломжтой бол нэг удаа очиж үзээрэй.
«ҮЛЭМЖ ТОМ ХААЛГААР ИТГЭЛТЭЙ ОРООРОЙ—ХЭРЭГЦЭЭ ИХТЭЙ ГАЗАР ЛУУ НҮҮГЭЭРЭЙ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Габриел юугаа өөрчлөх хэрэгтэй болсон бэ? Юу тус болсон бэ?