БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Ярианы жишээг ашиглах арга
Ярианы жишээг их бодож байгаад бэлдэж гаргадаг. Уг жишээ олон дэлгэрүүлэгчид үр дүнтэй. Гэхдээ газар бүр нөхцөл өөр өөр байдаг учраас дэлгэрүүлэхдээ нутгийнхаа хүмүүсийн сонирхдог сэдвээр асуулт асууж, яриа өрнүүлж болно. Аяны үеэр бол авсан зааврынхаа дагуу дэлгэрүүлэх ёстой. Бид Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүл гэсэн Есүсийн тушаалыг биелүүлэх зорилготой (Мт 24:14).
Цуглаан дээр даалгавар биелүүлэхдээ «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-д заасан ярианы жишээний сэдвээр ярилцах ёстой. Харин өөр заавар байхгүй бол хэсэгт тань үр дүнтэй байж болох асуулт, Библийн зүйл, дараа уулзахдаа ярилцах сэдэв, нөхцөлийг сонгож болно. Ийнхүү цуглаанаар үзэх материалын 2020 оны 6 сарын дугаарын 8-р хуудсанд гарсан заавар өөрчлөгдөж байна.