БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ | ҮЙЛЧЛЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ЗОРИЛГУУД
Эхлэгчээр үйлчлэх
Бид Еховагийн төлөө илүү их юм хийх зорилго тавивал хүч чадлаа дэмий юманд зарцуулахгүй (1 Ко 9:26). Төгсгөл ойртож байгаа өнөө үед зорилготой хүн цагаа зөв ашигладаг (Эф 5:15, 16). Гэр бүлийн хичээлээрээ үйлчлэлийн шинэ жилд ямар зорилго тавихаа ярилцаж болно шүү дээ. Цуглаанаар үзэх материалын энэ дугаараар танд хэд хэдэн зорилго санал болгож байна. Та залбирч байгаад эргэцүүлэн бодоорой (Яак 1:5).
Жишээ нь, гэр бүлээрээ ярилцаж байгаад нэгнийгээ байнгын эхлэгчээр үйлчлэхийг нь дэмжиж болно. Цагаа гүйцээж чадах болов уу гэж санаа зовж байгаа бол өөртэйгөө адилхан нөхцөлд байгаа эхлэгчээс зөвлөгөө аваарай (Су 15:22). Эсвэл гэр бүлийн хичээлдээ нэг эхлэгчийг урьж туршлагыг нь яриулж болно. Та өмнө нь эхлэгчээр үйлчилж байсан бол одоо дахин эхлэгчээр үйлчлэх боломжтой эсэхээ бодоорой.
Танайхаас хэн нэгэн нь нэг юм уу түүнээс олон сар туслах эхлэгчээр үйлчлэх боломжтой юу? Хүч чадал арай хүрэхгүй гэж бодож байгаа бол өдөр бүр бага багаар дэлгэрүүлж, туслах эхлэгчээр үйлчилж болно. Бүтэн цагаар ажилладаг эсвэл сургуульд явдаг учраас ажлын өдрүүдэд дэлгэрүүлэх цаг хомс гэж бодож байгаа бол баярын өдөртэй, таван хагас, бүтэн сайнтай сарыг сонгоорой. Календарь дээрээ хэзээ туслах эхлэгчээр үйлчлэхээ тэмдэглэж, бас дэлгэрүүлэх ажлын төлөвлөгөөгөө бичээрэй (Су 21:5).
«ЗОРИГТОЙ БАЙГТУН! ... ЭХЛЭГЧ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Эхлэгчээр үйлчлэх гээд хүчин чармайлт гаргадаг хүнийг Ехова хайрлан халамжилдгийг Эмма Аамандад тохиолдсон явдал хэрхэн харуулж байна вэ?