БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Бурхны Үгэнд улам их итгэдэг болоорой
Бурхны Үг хүний амьдралыг өөрчлөх чадалтай (Ев 4:12). Гэхдээ Библийн заавар зөвлөгөөг хэрэгжүүлээд сайн сайхан явъя гэвэл үнэхээр Бурхны Үг гэдэгт нь бат итгэх ёстой (1Те 2:13). Яавал Библид илүү их итгэдэг болох вэ?
Библиэ өдөр бүр унших. Уншихдаа Ехова бол Библийн Зохиогч гэдгийн баталгааг олж харахыг хичээгээрэй. Жишээ нь, «Сургаалт үгс» номыг уншихдаа зөвлөгөө нь яагаад хэзээ ямагт мэргэн байдгийг нягтлан судлаарай (Су 13:20; 14:30).
Нэг сэдвийг сонгоод судлах. Библийг Бурхан бичүүлсэн гэдгийн баталгааг олоорой. «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-аас «Библи» гэдэг сэдвийг сонгоод «Бурхан агуу хүчээрээ удирдан бичүүлсэн» гэдэг дор байгаа материалуудыг судалж болно. Бас «Библи бидний гар дээр хэрхэн ирсэн бэ?» гэсэн өгүүллийг jw.org сайтаас үзээрэй.
«БИД ЯАГААД ИТГЭДЭГ ВЭ? ... БУРХНЫ ҮГЭНД» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Египетийн Карнакаас олдсон нэгэн сүмийн ханын чимэглэл Бурхны Үг үнэн зөвийг өгүүлдгийг хэрхэн баталдаг вэ?
-
Библийн утга санаа өөрчлөгдөөгүй гэж яагаад хэлж болох вэ?
-
Библи бидний гар дээр ирсэн түүхийг бодож үзвэл Бурхны Үг болох нь хэрхэн батлагдаж байна вэ? (Исаиа 40:8-ыг уншина).