Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Дурсах цуглааны улирлаар зорилго тавьцгаая

Дурсах цуглааны улирлаар зорилго тавьцгаая

Еховагийн ард түмэн жил бүрийн Дурсах цуглааныг догдлон хүлээдэг. Дурсах цуглааны улирлаар золиосны төлөө Еховад талархаж түүнийг магтан алдаршуулах боломж илүү олддог (Эф 1:3, 7). Жишээ нь хүмүүсийг урих аянд идэвхтэй оролцдог. Зарим маань 3, 4-р сард туслах эхлэгчээр үйлчлэхээр ажлаа зохицуулаад 30 юм уу 50 цаг дэлгэрүүлдэг. Та Дурсах цуглааны улирлаар дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохыг бодож байна уу? Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ?

Төлөвлөгөө гаргавал их юм амжуулна (Су 21:5). Одооноос сайн төлөвлөхгүй бол нэг мэдэхэд Дурсах цуглааны улирал болчихно. Энэ улирлаар үйлчлэлээ яаж өргөжүүлэхийг, бас тэр зорилгод хүрэхийн тулд юу юуг хийх хэрэгтэйг бодоорой. Тэгээд Еховагаас хичээл зүтгэлийг минь ивээж өгөөч гэж гуйн залбираарай (1Ёо 5:14, 15).

Үйлчлэлээ өргөжүүлэх ямар ямар арга таны санаанд орж байна вэ?