Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

«Зүрхээ хамгаал»

«Зүрхээ хамгаал»

Соломон агуу хүчээр удирдуулан «Юуны түрүүнд зүрхээ хамгаал» гэж бичсэн (Су 4:23). Харамсалтай нь Бурхны ард түмэн Израйл «бүх зүрх сэтгэлээрээ» Еховад үйлчлэхээ больсон (Ш.дэ 6:14). Соломон хаан хүртэл харь эхнэрүүдийнхээ ятгалгад автаж хуурамч бурхдыг шүтдэг болсон (Х.дээ 11:4). Та зүрхээ яаж хамгаалах вэ? Энэ нь 2019 оны 1-р сарын «Харуулын цамхаг» сэтгүүлийн 14–19-р хуудсанд гарсан судлах өгүүллийн сэдэв байсан.

«“ХАРУУЛЫН ЦАМХАГ” СЭТГҮҮЛЭЭС АВАХ СУРГАМЖ—ЗҮРХЭЭ ХАМГААЛ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

Доорх Гэрчүүдийн итгэл юунаас болоод сулрах гээд байсан бэ? Энэ судлах өгүүлэл зүрхээ хамгаалахад тэдэнд хэрхэн тус болсон бэ?

  • Брэнт Лорен хоёр

  • Үмжэй

  • Хаппи Лэюү

Энэ судлах өгүүлэл танд ямар тустай байсан бэ?