Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Гамшгийн дараа тусламж үзүүлэх нь

Гамшгийн дараа тусламж үзүүлэх нь

Байгалийн гамшиг өнөө үед улам ихсэж байна. Гамшигт өртсөн хүмүүст туслах ажил зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Тиймээс Удирдах Зөвлөл салбар болгонд Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хэлтэс байгуулсан.

Уг хэлтэст ажилладаг хүмүүс гамшиг болсон тухай сонсонгуутаа нутгийн ахлагчтай холбогдож дэлгэрүүлэгчдэд ямар тусламж хэрэгтэй байгааг мэдэж авдаг. Гамшгийн хохирлыг арилгахад нутгийн дэлгэрүүлэгчдийн хүн хүч хүрэлцэхгүй байвал шаардлага хангасан хүмүүсийг салбар томилж тусламжийн ажлыг зохион байгуулдаг. Тэр хүмүүс сайн дурын ажилчид хэрэгтэй байгааг, бас тусламжийн ямар бараа хэрэгтэйг хэлж зарлаж болох юм. Эсвэл хэрэгтэй юмыг худалдаж аваад тараана.

Ингэж ажиллах нь олон давуу талтай. Хэрэв хүмүүс дур дураараа ажиллавал замбараагүй байдал үүснэ. Мөнгө төгрөг, эд материалыг үргүй зарцуулж хий дэмий хөдөлмөрлөхөд хүрнэ.

Салбараас томилсон хүмүүс тусламжийн ажилд хэр их мөнгө хөрөнгө, сайн дурын ажилчин хэрэгтэй байгааг тогтооно. Тэд бас тусламжийн ажлыг хурдан хийхийн тулд тухайн нутгийн захиргаатай уулзаж болох юм. Тиймээс заавар өгөөгүй л бол мөнгө цуглуулах, тусламжийн бараа явуулах юм уу гамшиг гарсан газар луу явж болохгүй.

Гэхдээ л бид ах дүү нартаа хайртай учраас тэдэнд туслах чин хүсэлтэй (Ев 13:16). Яаж туслах вэ? Гамшигт нэрвэгдсэн хүмүүс болон тусламж үзүүлж байгаа хүмүүсийн төлөө залбирах нь юунаас ч илүү чухал. Мөн дэлхий дахины үйл хэргийг дэмжиж хандив өргөж болно. Салбарууд Удирдах Зөвлөлөөс заавар авдаг бөгөөд хандивын мөнгийг юунд зарцуулах хэрэгтэйг хамгийн сайн мэддэг. Өөрийн биеэр тусалмаар байвал «Орон нутгийн барилга төлөвлөлтийн хэлтсийн үйлчлэгчийн анкет» (DC-50) бөглөөд туслах хүсэлтэйгээ мэдэгдээрэй.

«ҮЕР УСНЫ АЮУЛ БРАЗИЛД» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

2020 онд Бразилд болсон үерээр Еховагийн Гэрчүүдийн үзүүлсэн тусламжийн юу нь таны сэтгэлийг хөдөлгөж байна вэ?