Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Өөрийгөө Еховагийн нүдээр хараарай

Өөрийгөө Еховагийн нүдээр хараарай

Ехова «Өөрийн хүмүүсээр бахддаг» (Ду 149:4). Ехова төгс бус бидний сайхан зан чанар, ирээдүйд юу хийж бүтээхийг маань анхаарч хардаг. Гэхдээ бидэнд заримдаа өөрсдийнхөө сайн талыг олж харахад амаргүй байдаг. Хүмүүс бидэнтэй муухай харьцсанаас болоод өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодож магадгүй. Эсвэл гаргасан алдаагаа бодсоор байгаад Ехова намайг хайрладаг гэдэгт эргэлздэг болсон байх. Ингэдэг бол бид яах хэрэгтэй вэ?

Ехова хүнтэй адил хардаггүйг санаарай (1Са 16:7). Өөрсдийн маань анзаардаггүй сайн юмыг биднээс олж хардаг. Ехова биднээс юу олж хардгийг Библи нээн илчилдэг. Библийн зүйл болон Библид гардаг түүхийг уншиж эргэцүүлбэл Ехова бидэнд хэчнээн их хайртайг ойлгоно.

«ЕХОВА НАМАЙГ ХАЙРЛАДАГ ГЭЖ ӨӨРТӨӨ ИТГҮҮЛ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Тамирчин хүү болон эцгийнх нь жишээнээс та Еховагийн тухай юу мэдэж авсан бэ?

  • Ноцтой нүгэл үйлдсэн хүн Еховатай тогтоосон харьцаагаа сэргээх гэж шаардлагатай алхам хийсэн л бол Еховагийн хайрыг татдаг гэдэгтээ яагаад итгэж болох вэ? (1Ёо 3:19, 20).

  • Видеонд гарч байгаа Гэрч Давид болон Иехошафатын түүхийг уншиж эргэцүүлээд яасан бэ?