Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Эдийн засгийн хямрал гарлаа гэхэд та бэлтгэлтэй байна уу?

Эдийн засгийн хямрал гарлаа гэхэд та бэлтгэлтэй байна уу?

Олон улсад эдийн засаг тогтворгүй боллоо гэхэд бид үүнд гайхдаггүй. Яагаад? Бид эцсийн өдрүүдийн эцсийн цаг үед амьдарч байна. Бас «устаж үгүй болдог эд баялагт» найдаж болохгүй гэж Библи бидэнд анхааруулдаг (1Ти 6:17; 2Ти 3:1). Эдийн засгийн хямрал гарлаа гэхэд бэлтгэлтэй байх талаар Иехошафат хааны жишээнээс юунд суралцаж болох вэ?

Дайснууд ирж байгааг сонсоод Иехошафат Еховад найдсан (Ш.дэ 20:9–12). Бас дайснуудыг ирэхээс өмнө бэхлэгдсэн хотуудад цэргийн ангиудыг байрлуулж өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийсэн (Ш.дэ 17:1, 2, 12, 13). Иехошафатын адилаар бид ч бас Еховад итгэж бэлтгэлээ базаавал бэрх үеийг амжилттай давна.

«ТА ГАМШИГТ БЭЛДСЭН ҮҮ?» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Бид дор дороо гамшигт хэрхэн бэлдэж болох вэ?

  • Бусдад туслахад хэрхэн бэлэн байх вэ?