БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Тэрслэгчдээс болгоомжил
Сатан, түүний удирдлага дор байгаа хүмүүс үнэн худлыг хутгаж итгэлийг маань сулруулахыг оролддог (2Ко 11:3). Жишээлбэл ассиричууд үнэний ортой бас илэрхий худал юм ярьж Еховагийн ард түмний зоригийг мохоох гэдэг (Ш.дэ 32:10–15). Өнөө үед тэрслэгчид бас ийм арга хэрэглэдэг. Тэрслэгчдийн хэлдэг үгэнд бид яаж хандах ёстой вэ? Хор гэж үзээрэй. Тэдний бичсэн зүйлийг уншиж, хариу бичиж огт болохгүй. Цааш нь дамжуулж ярих ч ёсгүй. Ехова болон байгууллагад нь эргэлзээ төрүүлэх зорилготой мэдээлэл гэж мэдсэн л бол битгий үзэж сонирхоорой (Юуд 3, 4).
«“ИТГЭЛИЙН ТӨЛӨӨ ШАРГУУ ТЭМЦ”» ВИДЕОНЫ ХЭСГЭЭС ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Олон нийтийн сүлжээ, интернэт хэрэглэхдээ бид яагаад болгоомжтой байх хэрэгтэй вэ?
-
Ром 16:17 дахь зөвлөгөөг бид хэрхэн дагаж болох вэ?