Skip to content

Гарчиг руу орох

Kokkinakis v. Greece: Droit réservé

Цагийн зүүний дагуу: West Virginia State Board of Education v. Barnette; Kokkinakis v. Greece; Taganrog LRO and Others v. Russia; Cha and Others v. South Korea

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Сайн мэдээг хамгаалж, тунхаглах эрхээ хууль ёсных гэж батлах нь

Сайн мэдээг хамгаалж, тунхаглах эрхээ хууль ёсных гэж батлах нь

Эсэргүүцэгчид сүмийг сэргээн барих ажлыг зогсоох гэхэд израйлчууд эрхээ хуулиар хамгаалахыг хичээсэн (Езр 5:11–16). Христийн дагалдагчид ч сайн мэдээг хамгаалж, тунхаглах эрхээ хууль ёсных гэж батлахыг хичээсээр ирсэн (Флп 1:7). Энэ зорилгоор 1936 онд байгууллагын төвд Хуулийн хэлтсийг байгуулсан. Өнөөдөр байгууллагын төвийн Хуулийн хэлтэс дэлхий даяар Хаант төрийн үйл ажиллагааг хамгаалах ажлыг явуулж байна. Энэ хэлтэс Хаант төрийн үйл хэргийг хэрхэн урагшлуулж, Бурхны ард түмэн ямар ач тус хүртсэн бэ?

«БАЙГУУЛЛАГЫН ТӨВ ДЭХ ХУУЛИЙН ХЭЛТЭСТ ЗОЧИЛЪЁ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Еховагийн Гэрчүүдэд хууль зүйн ямар асуудал тулгарсан бэ?

  • Бид ямар ялалт байгуулсан бэ? Жишээ хэлнэ үү

  • Сайн мэдээг хамгаалж, тунхаглах эрхээ хууль ёсных гэж батлахын тулд хүн бүр юу хийж болох вэ?

  • Бурхны ард түмний талаарх хууль зүйн мэдээ мэдээлэл, итгэл үнэмшлийнхээ улмаас хоригдож байгаа Еховагийн Гэрчүүдийн нэрсийн жагсаалтыг веб сайтынхаа аль хэсгээс үзэж болох вэ?