Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Гэр бүлээрээ баяр хөөртэй байя гэвэл

Гэр бүлээрээ баяр хөөртэй байя гэвэл

Ехова биднийг гэр бүлээрээ жаргалтай байгаасай гэж хүсдэг (Ду 127:3–5; Но 9:9; 11:9). Гэхдээ ертөнцийнхний дарамт шахалт, гэр бүлийнхнийхээ гаргадаг алдаанаас болж баяр хөөргүй болж болох юм. Гэр бүлээрээ баяр хөөртэй байхын тулд гишүүн тус бүр юу хийж болох вэ?

Нөхөр хүн эхнэрээ хүндлэх хэрэгтэй (1Пе 3:7). Сайн нөхөр эхнэртээ цаг гаргадаг. Нөхрүүд ээ, эхнэрээсээ төгс байхыг шаардалгүй өөрийн чинь төлөө бас гэр бүлийнхээ төлөө эхнэрийнхээ хийж байгаа бүхэнд талархаж явдгаа хэлээрэй (Кол 3:15). Хайртайгаа хэлж, магтаж сайшааж байгаарай (Су 31:28, 31).

Эхнэр хүн нөхрөө дэмждэг байх хэрэгтэй (Су 31:12). Сайн эхнэр нөхөртөө захирагдаж, туслагч нь болдог (Кол 3:18). Нөхөртэйгөө эелдэг харьцаж, нөхрийнхөө талаар сайнаар ярьдаг (Су 31:26).

Эцэг эх хүүхдэдээ цаг гаргах хэрэгтэй (Ху 6:6, 7). Хүүхдэдээ хайртай гэдгээ хэлж байгаарай (Мт 3:17). Зааж сургахдаа хайраа илэрхийлж, ухаалаг байгаарай (Эф 6:4).

Хүүхэд эцэг эхээ хүндэлж дуулгавартай байх хэрэгтэй (Су 23:22). Юу бодож санаж байгаагаа аав ээждээ хэлж байгаарай. Заавар зөвлөгөөг нь хүлээн авч хүндэтгэдгээ харуулаарай (Су 19:20).

«ГЭР БҮЛЭЭРЭЭ БАЯРЛАГТУН» ЗОХИОМЖИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

Гэр бүлээрээ баяр хөөртэй байхын тулд хүн бүр яаж хичээсэн бэ?