Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Та үйлчлэлийн шинэ жилд ямар зорилго тавьж байна вэ?

Та үйлчлэлийн шинэ жилд ямар зорилго тавьж байна вэ?

Бид Еховад түлхүү үйлчилж түүнийг баярлуулах зорилго тавьж болно. Ийм зорилго тавих нь Христийн төлөвшсөн дагалдагч болоход тустай. Бас цаг зав, хүч хөдөлмөрөө хий дэмий үрэхгүй (1Ти 4:15). Ямар зорилго тавьснаа үе үе бодож үзэх нь яагаад чухал вэ? Нөхцөл байдал маань өөрчлөгддөг. Өмнө нь тавьсан зорилго маань биелэх боломжгүй болсон байж магадгүй. Эсвэл тэр зорилгодоо хүрчихсэн, өөр зорилго тавих хэрэгтэй болсон байж болох юм.

Үйлчлэлийн шинэ жил дөхөж байгаа энэ үед зорилгынхоо тухай бодож үзэх нь сайн. Хувьдаа болон гэр бүлээрээ ямар зорилго тавихаа гэр бүлийн хичээлээрээ ярилцаж болохгүй нь юу билээ?

Дараах хүрээнд ямар тодорхой зорилго тавьж байна вэ? Тэр зорилгодоо хүрэхийн тулд юу юу хийе гэж бодож байна вэ?

Библи унших, бие дааж судлах, цуглаанд суух, хариулах (хц02 6/1 х. 13 д/м 14, 15).

Дэлгэрүүлэх ажил (хц23.05 х. 27 д/м 4, 5).

Христийн дагалдагчийн зан чанар (хц22.04 х. 23 д/м 5, 6).

Бусад: