БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
9-р сард Бурхны Хаант төрийг тунхаглах тусгай аянтай!
Бид 9-р сард Бурхны Хаант төр л хүн төрөлхтний асуудлыг шийднэ гэдгийг тунхаглахын тулд онцгой хүчин чармайлт гаргана (Мт 24:14). Энэ аянд яаж оролцох вэ? Бурхны Хаант төрийн тухай өгүүлсэн Библийн зүйлийг аль болох олон хүнд уншиж өгөөрэй. Сонирхсон хүнд 2020 оны №2 «Харуулын цамхаг» сэтгүүлийг өгөөрэй. Тэгээд сонирхол нь буураагүй байгаа дээр аль болох хурдан давтан уулзаж «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимлоор Библийн хичээл эхлэхийг хичээгээрэй. Тухайн сард туслах эхлэгчээр үйлчлэх дэлгэрүүлэгч 15 эсвэл 30 цагийн нормоос сонгож дэлгэрүүлнэ.
Бурхны Хаант төр өөрийг нь эсэргүүцдэг бүх эрх мэдлийг удахгүй сөнөөнө (Да 2:44; 1Ко 15:24, 25). Тиймээс ийм онцгой боломжийг бүрэн ашиглан Ехова болон Хаант төрд нь үнэнч байгаагаа харуулцгаая!