Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Үнэнчээр хайрладаг Еховаг дуурайцгаая

Үнэнчээр хайрладаг Еховаг дуурайцгаая

Ехова үнэнч хайрын хамгийн агуу жишээ үзүүлдэг (Ду 103:11). Үнэнч хайр бол түр зуур л илэрхийлдэг юм уу хувирч өөрчлөгддөг хайр биш ээ. Харин зүрх сэтгэлийн гүнээс урган гардаг хувиршгүй хайр юм. Ехова өөрийн ард түмэн болох израйлчуудыг үнэнчээр хайрладгаа олон аргаар илэрхийлсэн. Тэднийг Египетийн боолчлолоос чөлөөлж, Амласан газар луу аваачсан (Ду 105:42–44). Ард түмнийхээ өмнөөс тулалдаж, тэдний нүглийг олон удаа уучилсан (Ду 107:19, 20). Еховагийн үнэнч хайрыг тунгаан бодвол түүнийг дуурайх хүсэлтэй болно (Ду 107:43).

«ЕХОВАГИЙН ҮНЭНЧ ХАЙРЫГ ТУНГААН БОДОГТУН» ЗОХИОМЖИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Бид үнэнчээр хайрладгаа яаж илэрхийлэх вэ?

  • Үнэнчээр хайрладгаа илэрхийлэхийн тулд яагаад эрх ашгаа хойш нь тавих хэрэгтэй вэ?