БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Тэд бидний төлөө нөр их хөдөлмөрлөдөг
Дүүрэг хариуцагчид болон тэдний эхнэрүүд бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байдаг, хайраа илэрхийлдэг. Тэд бидэнтэй адил өөрийн гэсэн амьдралтай хүмүүс. Тэдэнд ядарч сульдаж, сэтгэлээр унаж, санаа зовох үе бий (Яак 5:17). Гэсэн ч долоо хоног болгон хурлуудыг эргэж тойрч, итгэл нэгтнүүдээ урамшуулж, санаа тавьдаг. Дүүрэг хариуцагчид гүн хүндэтгэл хүлээх зохистой хүмүүс (1Ти 5:17).
Элч Паул итгэл нэгтнүүдтэйгээ «Бурхны өгсөн бэлгийг хуваалцахаар» Ром дахь хурлыг зорьжээ. Паул «бие биеийнхээ итгэлээр урамшин зоригжихыг» хүсэж байлаа (Ро 1:11, 12). Та дүүрэг хариуцагчийг, бас эхнэртэй бол эхнэрийг нь урамшуулахыг боддог уу?
«ОРОН НУТГИЙН ДҮҮРЭГ ХАРИУЦАГЧИЙН АМЬДРАЛ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Дүүрэг хариуцагчид болон эхнэрүүд нь хурлын хүмүүсийн төлөө эрх ашгаа хойш нь тавьж, тэднийг хайрладаг нь юу юунаас харагддаг вэ?
-
Тэдний нөр их хөдөлмөрлөдгөөс та ямар ач тус хүртсэн бэ?
-
Тэднийг яаж урамшуулж болох вэ?