Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Ехова сэтгэлийн дарамттай хүмүүсийг авардаг

Ехова сэтгэлийн дарамттай хүмүүсийг авардаг

Уйтгар гунигт автах үе хүн болгонд л бий. Тэглээ гээд энэ нь Еховад итгэхгүй байна гэсэн үг биш. Еховад ч бас уй гашууд автах үе бий (Эх 6:5, 6). Гэхдээ бид дандаа уйтгар гунигт автаад байвал яах вэ?

Еховагаас тусламж гуйгаарай. Ехова бидний сэтгэл санаа ямар байгааг үргэлж анхаардаг. Баярлаж, гуниглаж байгааг маань мэддэг. Бидэнд яагаад ийм бодол төрсөн, ингэж санагдаж байгааг ойлгодог (Ду 7:9б). Хамгийн гол нь Ехова бидэнд санаа тавьж, уйтгар гуниг, сэтгэл гутралд хэт их автахгүй байхад тусалдаг (Ду 147:3).

Сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаараарай. Сэтгэлээр унаад л байвал аз жаргалгүй болоод зогсохгүй, Еховагаас хөндийрч мэднэ. Тийм учраас бид зүрх буюу доторх хүнээ хамгаалах учиртай (Су 4:23).

«АХ ДҮҮС МААНЬ ХҮНД НӨХЦӨЛД БАЙГАА Ч АМАР ТАЙВАН БАЙНА—СЭТГЭЛ ГУТРАЛ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Сэтгэл гутралаа давж гарахын тулд Никки ямар ямар арга хэмжээ авсан бэ?

  • Никки яагаад эмчээс тусламж авъя гэж бодсон бэ? (Мт 9:12).

  • Никки Еховад яаж найдсан бэ?