Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Дэлгэрүүлэхдээ JW.ORG сайтын нүүр хуудсыг ашиглах нь

Дэлгэрүүлэхдээ JW.ORG сайтын нүүр хуудсыг ашиглах нь

Манай веб сайтын нүүр хуудсанд чин зүрхтэй хүмүүсийн анхаарлыг татахуйц өгүүлэл, видеог нийтэлдэг (Үй 13:48). Ихэвчлэн хүмүүсийн сонирхдог, ярьдаг сэдвийг хөнддөг.

Дэлгэрүүлэхдээ jw.org сайтын нүүр хуудсыг хэрхэн ашиглах вэ?

  • Веб сайтыг байнга нээж үзэж байгаарай. Ямар өгүүлэл онцлон тавьсныг анхаарч, сонирхсон хүнтэй яаж яриа өрнүүлэхийг бодоорой («Дэлгэрэнгүй» гэдэг дээр дарвал нүүр хуудсанд сүүлд онцолсон бусад материал гарч ирнэ). Дэлгэрүүлэхдээ өөр өөр сэдвээр яръя гэвэл веб сайтыг байнга нээж шалгаж байгаарай.

  • Нүүр хуудсанд онцолсон өгүүлэл, видеог ашиглан яриа өрнүүлээрэй. Хэсгийнхээ хүмүүсийн сонирхож магадгүй гэсэн сэдвээр ярья гэвэл эндээс санаа авч болно.

  • Нүүр хуудсыг үзүүлээрэй. Тодорхой нэг сэдвийг онцлон ярилцаж, веб сайтаас яаж мэдээлэл олж болдгийг үзүүлээрэй.

  • Линкийг хуваалцаарай. Зарим хүн бидэнтэй ярих дургүй ч веб сайтыг үзэх дуртай байж болох юм. Тиймээс сонирхсон хүнд веб сайт юм уу тэнд онцолсон өгүүлэл, видеоны линкийг явуулаарай.