51-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)
1. Шударга ёс үгүй мэт санагдахад
(10 мин)
Шударга бус зүйлийг Ехова хэзээ ч үйлддэггүй (Иов 34:10; хцн19.1 д/м 11)
Хорон муу хүмүүс хийсэн зүйлийнхээ горыг амсахгүй юм шиг амьдардаг боловч Еховагийн нүднээс нуугдаж чадахгүй (Иов 34:21–26; хц17.04 х. 10 д/м 5)
Шударга бус явдлын хохирогч болсон хүмүүст туслах хамгийн сайн арга бол Еховатай танилцуулах юм (Иов 35:9, 10; Мт 28:19, 20; хц21.05 х. 7 д/м 19–20)
2. Эрдэнэс хайх нь
(10 мин)
-
Иов 35:7—«[Бурхан] чиний гараас юу авдаг вэ?» гэж Елиху Иовоос асуусан нь юу гэсэн үг вэ? (хц17.04 х. 29 д/м 3)
-
Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?
3. Библиэс унших
(4 мин) Иов 35:1–16 (зс хичээл 10)
4. Яриа эхлэх
(3 мин) АЙЛААР. Библийн хичээл санал болгоно (хшб 10-р хичээлийн 3).
5. Яриа эхлэх
(4 мин) АЛБАН БУСААР. Бага насны хүүхэдтэй хүнд jw.org сайтаас эцэг эхчүүдэд тустай мэдээллийг хэрхэн олохыг үзүүлнэ (хшб 1-р хичээлийн 4).
6. Шавь болгох
141-р дуу
7. Та албан бусаар «Бурхны үгийг тунхаглах» хүсэлтэй юү?
(15 мин) Хэлэлцүүлэг.
Паул Тимотод: «Бурхны үгийг тунхагла. ... Хичээнгүйлэн тунхагла» гэж анхааруулсан (2Ти 4:2). «Хичээнгүйлэн тунхагла» гэж орчуулсан грек үг нь заримдаа цэрэг, дайнтай холбоотой утгаар хэрэглэгддэг бөгөөд үүргээ биелүүлж буй цэрэг юм уу харуул нь аливаад үргэлж бэлэн байх гэсэн утгыг илэрхийлдэг аж. Хэн нэгэнтэй ярилцаж байхдаа ярианы сэдвийг дэлгэрүүлэх боломж болгон өөрчлөхөд үргэлж бэлэн байх гэсэн бидний хүслийг ч бас дээрх үгээр илэрхийлж болно.
Бид Еховад хайртайдаа бас бидний төлөө хийсэн бүхэнд нь талархаж явдаг болохоор Бурхны гайхалтай зан чанаруудын талаар бусдад ярихыг хүсдэг.
Дуулал 71:8-ыг уншина. Тавих асуулт:
Еховагийн тухай сайхан зүйлүүдээс алийг нь бусдад ярьж өгмөөр байна вэ?
Мөн бид бусдыг хайрладаг болохоор албан бусаар дэлгэрүүлдэг.
«Библийн үнэнийг олж авсан хүмүүс» ВИДЕОГ үзүүлнэ. Тавих асуулт:
-
Албан бусаар дэлгэрүүлэх ажил Библийн үнэнийг олж авахад нь олон хүнд хэрхэн тус болсон бэ?
-
Сүмийн гишүүн байсан тэдгээр хүмүүс үнэнийг мэдээд ямар ач тус хүртсэн бэ?
-
Бусдыг гэсэн хайр биднийг албан бусаар дэлгэрүүлэх хүсэлтэй болгодгийн учир юу вэ?
-
Еховаг таньж мэдэхэд нь бусдад туслахад албан бусаар дэлгэрүүлэх нь үр дүнтэй арга гэж хэлж болохын учир юу вэ?
8. Библи судлал
(30 мин) хя бүлэг 4 д/м 18–21, зарчим х. 56–59