Skip to content

Гарчиг руу орох

11-р сарын 18–24

ДУУЛАЛ 107, 108

11-р сарын 18–24

23-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС

1. Еховад талархах нь зохистой

(10 мин)

Ехова израйлчуудыг Вавилоноос чөлөөлсөн шигээ биднийг ч бас Сатаны эрхшээлээс чөлөөлсөн (Ду 107:1, 2; Кол 1:13, 14)

Еховадаа бид талархдаг учраас цуглаан дээрээ түүнийг магтан алдаршуулахыг хүсдэг (Ду 107:31, 32; хц07 4/1 х. 11 д/м 2)

Хийсэн бүхнийг нь эргэцүүлэн бодвол биднийг гэсэн Еховагийн хайранд улам бүр талархдаг болно (Ду 107:43; хц15 1/15 х. 9 д/м 4)

2. Эрдэнэс хайх нь

(10 мин)

  • Ду 108:13—Хүнд бэрх үед хэрхэн хүчтэй болох вэ? (хц23.10 х. 17 д/м 20)

  • Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?

3. Библиэс унших

(4 мин) Ду 107:1–28 (зс хичээл 5)

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

4. Яриа эхлэх

(3 мин) АЛБАН БУСААР (хшб хичээл 1, дугаар 4)

5. Давтан уулзах

(4 мин) АЛБАН БУСААР: «Төлбөргүй Библийн хичээл» гэсэн нэрийн хуудас өгч хичээл хэрхэн хийдгийг тайлбарлана (хшб хичээл 9, дугаар 3).

6. Илтгэл

(5 мин) ijwyp өгүүлэл 90—Сэдэв: Муу юм бодохгүйн тулд яах вэ? (зс хичээл 14)

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

2-р дуу

7. Бид Еховад талархан дуулдаг

(15 мин) Хэлэлцүүлэг

Египетийн хүчирхэг армиас айж балмагдсан израйлчуудыг Ехова Улаан тэнгисийг гатлуулан авардаг. Үүнд талархсан ард түмэн нь Бурхнаа магтан дуулжээ (Ег 15:1–19). Ийнхүү магтаал өргөхөд эрчүүд тэргүүлж байлаа (Ег 15:21). Есүс болон нэгдүгээр зууны Христийн дагалдагчид бас Еховаг магтан дуулдаг байсан (Мт 26:30; Кол 3:16). Бид ч мөн Еховад талархлаа илэрхийлэн хурал цуглаан, чуулганаараа магтуу өргөдөг. Жишээлбэл, бидний дөнгөж сая дуулсан «Ехова танд баярлалаа» дуу 1966 оноос хойш дуулагдаж байгаа.

Зарим улс оронд эрчүүдийг олны дунд дуулахад тийм ч таатай хүлээн авдаггүй. Мөн зарим хүн өөрсдийнхөө хоолойг голж дуулахаасаа цааргалдаг байж болох юм. Гэхдээ цуглаан дээр дуулах нь шүтлэгийн нэг хэсэг гэдгийг санаж явах учиртай. Еховагийн байгууллага сайхан дуу зохиох, цуглаан дээр дуулах дууг сонгохын тулд нэлээдгүй хүчин чармайлт гаргадаг. Үүний ачаар тэнгэрийн Эцэгтээ дуугаар хайр, талархлаа илэрхийлэх сайхан боломж олддог.

«Манай түүхийн хуудаснаас—Еховад дуугаа өргөе, II хэсэг» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:

  • 1944 онд ямар үйл явдал болсон бэ?

  • Сибирьт цөлөгдсөн ах дүүс маань Хаант төрийн дууг эрхэмлэдгээ хэрхэн харуулсан бэ?

  • Еховагийн Гэрчүүдийн хувьд дуу дуулах нь яагаад чухал вэ?

8. Библи судлал

Дүгнэлт (3 мин) | 137-р дуу, залбирал