12-р сарын 23–29
ДУУЛАЛ 119:121–176
26-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)
1. Буруу замаар будаа тээж бүү зовоорой
(10 мин)
Бурхны хууль тушаалыг эрхэмлэж яваарай (Ду 119:127; хц18.06 х. 17 д/м 5–6)
Ёс бус бүхнийг үзэн ядаарай (Ду 119:128; w93 4/15 17 ¶12)
Еховад дуулгавартай байж, «гэнэн хүн» битгий болоорой (Ду 119:130, 133; Су 22:3)
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ. Мууг үзэн ядаж, Бурхны хуулийг хайрладаг болохын тулд юун дээрээ анхаарах шаардлагатай вэ?
2. Эрдэнэс хайх нь
(10 мин)
-
Ду 119:160—Энэ зүйлийг үзвэл бид юунд итгэх ёстой вэ? (хц23.01 х. 2 д/м 2)
-
Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?
3. Библиэс унших
(4 мин) Ду 119:121–152 (зс хичээл 2)
4. Яриа эхлэх
(3 мин) АЙЛААР (хшб хичээл 1, дугаар 5)
5. Давтан уулзах
(4 мин) АЙЛААР: Сонирхож буй мэдээллээ jw.org сайтаас хэрхэн олж болохыг харуулна (хшб хичээл 8, дугаар 3).
6. Шавь болгох
(5 мин) Цуглаанд тогтмол ирдэггүй суралцагчтайгаа ярилцана (хшб хичээл 12, дугаар 4).
52-р дуу
7. Мөнгөнөөс үүдэлтэй бэрхшээлүүд
(15 мин) Хэлэлцүүлэг
Мөнгөний хойноос хөөцөлддөг хүмүүс түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэдэг (1Ти 6:9, 10). Мөнгийг хамгийн чухал зүйлд тооцож, мөнгөний төлөө амьдарвал зовлон бэрхшээл мундахгүй.
-
Еховатай дотно харьцаатай байх боломжгүй болно (Мт 6:24).
-
Сэтгэл хангалуун байж чадахгүй (Но 5:10).
-
Худал хэлэх, хулгай хийх, хууран мэхлэх зэрэг ёс суртахуунгүй үйлдэл гаргах магадлал өндөр болдог (Су 28:20). Ингэснээр сэтгэлийн зовлон эдэлж, нэр хүндгүй болж, Бурхны сайшаалыг ч мөн алдана
Еврей 13:5-ыг уншина. Асуулт:
-
Зовлонгоос хол байхын тулд мөнгөний талаар ямар үзэлтэй байх хэрэгтэй вэ? Яагаад?
Мөнгөний хойноос хөөцөлддөггүй байлаа ч мөнгө төгрөгөө ухаалаг зарцуулахгүй бол мөн л зовлонд унана.
«Мөнгөө зөв зарцуулъя» ЗУРГАН КИНО үзүүлнэ. Асуулт:
-
Мөнгөө зарцуулах төсөв яагаад гаргах хэрэгтэй вэ? Хэрхэн гаргах вэ?
-
Мөнгө хадгалж сурах нь яагаад чухал вэ?
-
Шаардлагагүй өр зээл тавихгүй байх нь яагаад ухаалаг вэ?
8. Библи судлал
(30 мин) үжи хичээл 11