2024 оны 12-р сарын 30—2025 оны 1-р сарын 5
ДУУЛАЛ 120–126
24-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)
1. Нулимс дуслуулан үр суулгаж баяр хөөртэйгөөр хурааж авав
(10 мин)
Цэвэр шүтлэг сэргээхээр Вавилоноос чөлөөлөгдсөн израйлчууд баяр хөөрөөр бялхаж байлаа (Ду 126:1–3)
Иудейд буцаж ирсэн тэд хүнд ажил хийхээс аргагүйд хүрч нулимс дуслуулсан байж ч болох юм (Ду 126:5; хц04 6/1 х. 8 д/м 10)
Тэд цөхрөлтгүй ажилласныхаа үр дүнд ивээл хүртсэн (Ду 126:6; хц21.11 х. 24 д/м 17; хц01 7/1 х. 17 д/м 13–14; зургийг үзнэ үү)
ЭРГЭЦҮҮЛЖ БОДООРОЙ. Хармагедон болж энэ хуучин тогтолцооноос чөлөөлөгдөн бүтээн байгуулалтын агуу их ажил эхлэхэд ямар бэрхшээл тулгарч болзошгүй вэ? Мөн ямар ивээл хүртэх вэ?
2. Эрдэнэс хайх нь
(10 мин)
-
Ду 123:2—Ехова руу харна гэдэг нь юу гэсэн үг вэ? (хц18.07 х. 12 д/м 1–2)
-
Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?
3. Библиэс унших
(4 мин) Ду 124:1—126:6 (зс хичээл 5)
4. Яриа эхлэх
(3 мин) НИЙТЭД (хшб хичээл 3, дугаар 5)
5. Давтан уулзах
(4 мин) АЙЛААР: Библид гардаг зүйлд эргэлздэгээ хэлж байсан хүнтэй уулзана (хшб хичээл 9, дугаар 5).
6. Шавь болгох
155-р дуу («Мөнхийн баяр бахдал»)
7. Бурхны амлалтад баярлагтун!
(15 мин) Хэлэлцүүлэг
Ехова амласнаа биелүүлэн ард түмнээ Вавилоноос чөлөөлж, тэдний хийсэн гэм бурууг уучилсан юм (Ис 33:24). Өөрсдийг нь хамгаалаад зогсохгүй мал сүргийг нь арслан гэх мэт араатан амьтдаас эзгүй хойгуур нь хамгаалдаг байсан (Ис 65:25). Мөн израйлчууд өөрийн гэсэн гэр оронтой болж усан үзмийн талбайгаас үр шимийг нь хүртдэг байжээ (Ис 65:21). Бурхан ард түмнийхээ хийсэн бүхнийг ивээж ард түмэн нь амар тайван урт удаан амьдарчээ (Ис 65:22, 23).
«Амар тайвныг тогтооно гэж амласан Бурханд баярлагтун!» ВИДЕОНЫ хэсгийг үзүүлнэ. Асуулт:
-
Эдгээр зөгнөлүүд бэлгэдлийн утгаар хэрхэн биелчихсэн байгаа вэ?
-
Диваажин болох дэлхийд эдгээр зөгнөл бодитоор хэрхэн биелэх вэ?
-
Таны хамгийн их хүсэн хүлээдэг амлалт нь юу вэ?
8. Библи судлал
(30 мин) үжи хичээл 12