Skip to content

Гарчиг руу орох

4-р сарын 1–7

ДУУЛАЛ 23–25

4-р сарын 1–7

22-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС

1. Ехова бол «миний хоньчин»

(10 мин)

Ехова биднийг удирддаг (Ду 23:1–3; хц05 11/1 х. 4 д/м 9–10)

Ехова биднийг хамгаалдаг (Ду 23:4; хц05 11/1 х. 5 д/м 13–15)

Ехова биднийг хэрэгтэй бүхнээр хангадаг (Ду 23:5; хц05 11/1 х. 6 д/м 17–18)

Халамжтай хоньчин мэт Ехова үйлчлэгчдэдээ үргэлж санаа тавьдаг.

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ. Ехова намайг хэрхэн халамжилдаг билээ?

2. Эрдэнэс хайх нь

(10 мин)

  • Ду 23:3—«Зөвийн зам» гэж юу вэ, тэр замаас гарахгүйн тулд яах хэрэгтэй вэ? (хц11 2/15 х. 24 д/м 1–3)

  • Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?

3. Библиэс унших

(4 мин) Ду 23:1—24:10 (зс хичээл 5)

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

4. Яриа эхлэх

(3 мин) АЛБАН БУСААР: Байгаль орчны талаар санаа зовдог хүнд урам өгөх Библийн зүйл үзүүлнэ (хшб 2-р хичээлийн 5).

5. Давтан уулзах

(4 мин) АЙЛААР: «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимлыг хүлээн авсан хүнд Библийн хичээл хэрхэн хийдгийг танилцуулна (хшб 9-р хичээлийн 3).

6. Шавь болгох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

32-р дуу

7. Танил биш дуу хоолойг бид сонсдоггүй

(15 мин) Хэлэлцүүлэг

Хонин сүрэг хоньчныхоо дууг сонсож түүнийг дагадаг. Харин хоолойг нь танихгүй өөр хүнээс зугтдаг (Ёох 10:5). Үүний нэгэн адил бид хайр халамжтай хоньчин Ехова Есүс хоёрыг л сонсдог (Ду 23:1; Ёох 10:11). Харин худал үгээр бидний итгэлийг бусниулах гэсэн танил биш дуу хоолойг сонсдоггүй (2Пе 2:1, 3).

Эхлэл 3-р бүлэгт танил биш дуу хоолой анх хэзээ сонсогдсон талаар бичсэн байдаг. Сатан өөрийгөө хэн болохоо нуун далдалж зальжин аргаар Еватай ярьсан. Тэрбээр нөхөрсөг дүр эсгэн Еховагийн талаар худал ярьж Евад эргэлзээ төрүүлэхийг хичээдэг. Ийнхүү Сатаныг сонссон нь түүний болон гэр бүлийнхнийх нь гашуун зовлонгийн эхлэл байсан нь нэн харамсалтай.

Ехова болон түүний байгууллагын эсрэг худал хуурмаг, төөрөгдөлд оруулах буруу ташаа мэдээ мэдээллийг Сатан одоо ч гэсэн тарааж бидэнд эргэлзээ төрүүлэхийг хичээдэг. Ийм танил биш дуунаас бид зугтах хэрэгтэй. Сониучирхан хормын төдий сонсох байлаа ч аюултай. Сатан Еваг хуурч төөрөгдүүлэхэд хэдхэн үг хангалттай байсныг санаарай (Эх 3:1, 4, 5). Тэгвэл хайртай дотнын хэн нэгэн маань сайхан сэтгэлийн үүднээс Еховагийн байгууллагын талаар буруу ташаа юм яривал яах вэ?

«Танил биш дуу хоолойг бүү сонс» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:

Еховагийн байгууллагын талаар буруу ойлголт авсан ээжтэйгээ Жейд хэрхэн харьцсан бэ? Бидэнд ямар сургамжтай вэ?

8. Библи судлал

Дүгнэлт (3 мин) | 33-р дуу, залбирал