Skip to content

Гарчиг руу орох

4-р сарын 29—5-р сарын 5

ДУУЛАЛ 34, 35

4-р сарын 29—5-р сарын 5

9-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС

1. Еховаг цаг үргэлж магтагтун

(10 мин)

Хэцүү бэрх үедээ ч Давид Еховаг магтан алдаршуулдаг байсан (Ду 34:1; хц07 3/1 х. 4 д/м 11)

Давид өөрөөрөө бус Еховагаар сайрхдаг байжээ (Ду 34:2–4; хц07 3/1 х. 5 д/м 13)

Давидын Еховаг магтан алдаршуулсан үг найз нөхдийнх нь итгэлийг бэхжүүлсэн (Ду 34:5; хц07 3/1 х. 5 д/м 15)

Давид Абимелехээс зугтсаныхаа дараа цөл рүү явдаг. Тэнд Саул хааны захиргаан дор зовж шаналсан дөрвөн зуугаад хүн цугласан байв (1Са 22:1, 2). 34-р дууллыг бичихдээ Давид тэдгээр хүмүүсийг санаж байсан бололтой (Ду 34, оршил).

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ. Цуглаан дээр хоорондоо ярилцахдаа Еховаг хэрхэн магтан алдаршуулах вэ?

2. Эрдэнэс хайх нь

(10 мин)

  • Ду 35:19—Үзэн ядагчдын «нүдийг ч бүү хялалзуул» гэж Давид гуйсан нь ямар утгатай вэ? (w06 5/15 20 ¶2)

  • Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?

3. Библиэс унших

(4 мин) Ду 34:1–22 (зс хичээл 5)

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

4. Яриа эхлэх

(2 мин) АЛБАН БУСААР: Дэлгэрүүлэх завдал өгөлгүй яриа таслах хүнтэй тааралдана (хшб 1-р хичээлийн 4).

5. Давтан уулзах

(4 мин) АЛБАН БУСААР: (хшб 2-р хичээлийн 4)

6. Итгэл үнэмшлээ тайлбарлах

(5 мин) Үзүүлбэр: үжи хичээл 44—Сэдэв: Еховагийн Гэрчүүд баяр ёслолыг Бурханд таалагддаг эсэхийг нь хэрхэн магадалдаг вэ? (зс хичээл 17)

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

28-р дуу

7. Цуглаан дээр Еховаг магтан алдаршуулах нь

(15 мин) Хэлэлцүүлэг

Цуглаанд оролцсоноор Еховаг магтан алдаршуулах боломж олддог. Ямар боломж байдаг вэ?

Яриагаараа. Үг яриагаараа Еховаг магтан алдаршуулж байгаарай (Ду 145:1, 7). Ач тустай ямар нэгэн зүйлийг та сонссон эсвэл судалсан байж болох юм. Дэлгэрүүлж яваад Бурхны үгийг хүлээж авсан хүнтэй тааралддаг байх. Хэн нэгэн таныг баярлуулж, урмын үг хэлж байв уу? Эсвэл та Бурхны бүтээлийг ажиглан хараад гайхан биширдэггүй гэж үү? Энэ бүхэн Еховагийн бэлэг (Яак 1:17). Бусадтайгаа энэ талаар ярьж хөөрөхийн тулд цуглаандаа эртхэн ирж болохгүй нь юу билээ?

Хариултаараа. Цуглаан болгон дээр хариулахыг хичээж байгаарай (Ду 26:12). Гол санааг нь шууд дурдах эсвэл туслах санаа, Библийн зүйл, зураг, хэрхэн хэрэгжүүлж болох талаар ч хариулж болно. Хариулах хүн олон байдаг тул хэд хэдэн хариулт бэлдэхэд илүүдэхгүй. Мөн хариултаа аль болох 30 секундэд багтаавал олон хүн Бурханд «магтаалын тахилыг» өргөх боломжтой болно (Ев 13:15).

Дуугаараа. Дуугаа урам зоригтой дуулцгаая (Ду 147:1). Танд хариулах боломж олдоогүй үе байсан уу? Ялангуяа олон хүнтэй хуралд заримдаа хариулах боломж олдох нь ховор. Гэхдээ дуулах боломж бүгдэд бий. Сайн дуулж чадахгүй байлаа ч чадлынхаа хэрээр хичээдэг бол Еховад таалагдана (2Ко 8:12). Үүний тулд дуугаа гэртээ бэлдээд ирсэн ч болно шүү дээ.

«Манай түүхийн хуудаснаасЕховад дуугаа өргөе (1-р хэсэг)» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:

Еховад магтаалын дуу өргөх нь чухал гэдгийг байгууллагын түүх хэрхэн харуулж байна вэ?

8. Библи судлал

Дүгнэлт (3 мин) | 2024 оны чуулганы дуу, залбирал