Skip to content

Гарчиг руу орох

4-р сарын 8–14

ДУУЛАЛ 26–28

4-р сарын 8–14

29-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС

1. Няцашгүй үнэнч байхын тулд Давид хэрхэн мэрийсэн бэ?

(10 мин)

Давид оюун бодол, зүрхийг нь шалгахыг Еховагаас гуйсан (Ду 26:1, 2; хц04 12/1 х. 4 д/м 8–9)

Давид муу хүнтэй нөхөрлөдөггүй байсан (Ду 26:4, 5; хц04 12/1 х. 5 д/м 12–13)

Давид шүтлэгээ эрхэмлэн хайрладаг байсан (Ду 26:8; хц04 12/1 х. 5 д/м 17–18)


Хэдийгээр Давид алдаж эндэж явсан ч Еховад «шударга сэтгэлээр» үйлчилдэг байжээ (Х.дээ 9:4). Бурханд хоёргүй сэтгэлээр үйлчилж үнэн голоосоо түүнийг хайрладаг байсан нь Давидын үнэнч байдлыг илтгэдэг.

2. Эрдэнэс хайх нь

(10 мин)

  • Ду 27:10—Ойр дотнынхондоо хаягдсан мэт санагдахад энэ зүйл биднийг хэрхэн тайвшруулдаг вэ? (хц06 7/1 х. 21 д/м 15)

  • Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?

3. Библиэс унших

(4 мин) Ду 27:1–14 (зс хичээл 2)

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

4. Яриа эхлэх

(2 мин) АЙЛААР: «Заах ажлын багажийн хайрцаг» дахь танилцуулгаас хэрэглэнэ (зс хичээл 3).

5. Давтан уулзах

(4 мин) АЙЛААР: Өмнө нь үлдээсэн танилцуулгын арын хуудсан дахь асуултад үндэслэн ярилцаж ямар мэдээллийг jw.org сайтаас олж болохыг үзүүлнэ (хшб 9-р хичээлийн 3).

6. Илтгэл

(5 мин) хшб А хавсралтын 3—Сэдэв: Байгаль орчин сэргэнэ (зс хичээл 13)

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

24-р дуу

7. Бурханд үнэнч залуус

(15 мин) Хэлэлцүүлэг

Христийн дагалдагч залуучууд ёс суртахууны хувьд цэвэр байхын тулд ихэд мэрийх хэрэгтэй. Төгс бус байдал болон залуу насны дур хүслийг захирах амаргүй учраас үргэлж зөвийг үйлдэнэ гэдэг залуучуудад хэцүү байх нь мэдээж (Ро 7:21; 1Ко 7:36). Бэлгийн харьцаанд орох нь жирийн үзэгдэл, тэр байтугай ижил хүйстэн ч байдаг л зүйл гэсэн хандлага түгээмэл болжээ. Охид хөвгүүд маань ийм дарамт шахалтыг үргэлж эсэргүүцэх хэрэгтэй болдог (Эф 2:2). Еховад дуулгавартай, үнэнч залуусаараа бид бахархдаг.

«Миний өсвөр нас—Бэлгийн харьцаанд орох дарамт шахалтыг эсэргүүцэх нь» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:

  • Кори Камрин хоёрт ямар дарамт учирсан бэ?

  • Үнэнч байхад тэдэнд юу тусалсан бэ?

  • Танд ийм явдал тохиолдвол Библийн ямар зарчим тус болох вэ?

8. Библи судлал

Дүгнэлт (3 мин) | 60-р дуу, залбирал