7-р сарын 22–28
ДУУЛАЛ 66–68
23-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)
1. Ехова бидний ачааг үүрэлцдэг
(10 мин)
Ехова бидний залбирлыг сонсож хариулдаг (Ду 66:19; хц23.05 х. 12 д/м 15)
Ехова үйлчлэгчдийнхээ, ялангуяа сул дорой нэгний хэрэгцээг онцгойлон анхаардаг (Ду 68:5; w10 12/1 23 ¶6; w09 4/1 31 ¶1)
Ехова бидэнд үргэлж тусалдаг (Ду 68:19; хц23.01 х. 19 д/м 17)
ЭРГЭЦҮҮЛЖ БОДООРОЙ. Еховад хэрхэн ачаагаа даатгах вэ?
2. Эрдэнэс хайх нь
(10 мин)
-
Ду 68:18—Эртний Израйлчуудын хувьд «хүмүүсийн дунд[ах] бэлэг» нь хэн байсан бэ? (w06 6/1 10 ¶5)
-
Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?
3. Библиэс унших
(4 мин) Ду 66:1–20 (зс хичээл 11)
4. Яриа эхлэх
(3 мин) АЙЛААР: Өөр ёс заншилтай хүнд дэлгэрүүлнэ (хшб хичээл 5, дугаар 3).
5. Давтан уулзах
(4 мин) АЙЛААР: Өмнө нь өгсөн танилцуулгын талаар яриагаа үргэлжлүүлнэ (хшб хичээл 9, дугаар 3).
6. Шавь болгох
42-р дуу
7. Хэн нэгний ачаанаас та үүрэлцдэг үү?
(15 мин) Хэлэлцүүлэг
Бурхны үйлчлэгчид зовлон бэрхшээлийн үед тусламж дэмжлэгээр дутдаггүй (Ш.дэ 20:15; Ду 127:1). Учир нь Ехова үргэлж тусалдаг (Ис 41:10). Ехова бидэнд ямар аргаар тусалдаг билээ? Тэрбээр өөрийн Үг болон байгууллагаараа дамжуулан удирдамж заавар өгдөг (Ис 48:17). Агуу хүчээ ч өгдөг (Лу 11:13). Итгэл нэгтнүүдээр маань дамжуулан урам өгч бас хэрэгтэй зүйлээр хангадаг (2Ко 7:6). Үүнээс үзвэл бидний хэн маань ч ахан дүүсийнхээ ачаанаас үүрэлцэх боломжтой гэсэн үг.
«Хуралдаа хувиршгүй хайраа илэрхийлээрэй—Ахмад настнуудад» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:
-
Ахмадуудынхаа ачаанаас хэрхэн үүрэлцэх вэ?
«Хуралдаа хувиршгүй хайраа илэрхийлээрэй—Бүрэн цагийн үйлчлэгчдэд» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:
-
Бүрэн цагийн үйлчлэгчдийнхээ ачаанаас хэрхэн үүрэлцэх вэ?
«Хуралдаа хувиршгүй хайраа илэрхийлээрэй—Харийн хүмүүст» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:
-
Зовж яваа нэгнийхээ ачаанаас хэрхэн үүрэлцэх вэ?
8. Библи судлал
(30 мин) хя бүлэг 14 д/м 1–9