Skip to content

Гарчиг руу орох

7-р сарын 29—8-р сарын 4

ДУУЛАЛ 69

7-р сарын 29—8-р сарын 4

5-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС

1. 69-р дуулалд Есүсийн амьдралыг хэрхэн зөгнөсөн бэ?

(10 мин)

Есүсийг шалтгаангүйгээр үзэн ядна (Ду 69:4; Ёох 15:24, 25; хц11 8/15 х. 11 д/м 17)

Есүс цэвэр шүтлэгийн төлөө шаргуу тэмцэнэ (Ду 69:9; Ёох 2:13–17; хц10 12/15 х. 8 д/м 7–8)

Есүс зовж шанална бас түүнд «цөс» буюу «гашуун өвстэй дарс» өгнө хэмээн зөгнөсөн (Ду 69:20, 21; Мт 27:34; Лу 22:44; Ёох 19:34; g95 10/22 31 ¶4; it-2 650)


ЭРГЭЦҮҮЛЖ БОДООРОЙ. Ехова Мессиагийн талаарх зөгнөлийг яагаад Еврей Сударт бичүүлсэн бэ?

2. Эрдэнэс хайх нь

(10 мин)

  • Ду 69:30, 31—Залбирлаа баяжуулахад энэ зүйл хэрхэн туслах вэ? (w99 1/15 18 ¶11)

  • Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?

3. Библиэс унших

(4 мин) Ду 69:1–25 (зс хичээл 2)

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

4. Тэвчээртэй байх—Есүс яасан бэ?

(7 мин) ВИДЕОГ үзэж, хшб хичээл 8, дугаар 1–2-ыг хэлэлцэнэ.

5. Тэвчээртэй байх—Есүсийг дуурайгаарай

(8 мин) хшб хичээл 8, дугаар 3–5, «Бас ... үзнэ үү» хэсгийг хэлэлцэнэ.

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

41-р дуу

6. Хурлын хэрэгцээ

(5 мин)

7. Гэр бүлийн хичээлээ хэрхэн хийх вэ?

(10 мин) Хэлэлцүүлэг

2009 оны 1 сараас Ном судлалын цуглааныг Үйлчлэх цуглаан, Дэлгэрүүлэгчийн сургуультай нэгтгэсэн. Ингэснээр айл бүрд гэр бүлийн хичээлээ хийх боломж нэмэгдсэн юм. Энэ өөрчлөлтийг олон хүн баяртайгаар хүлээн авсан бөгөөд үүний ачаар Ехова болон гэр бүлийнхэнтэйгээ илүү ойр дотно болжээ (Ху 6:6, 7).

Гэр бүлийн хичээлээ үр дүнтэй хийхийн тулд өрхийн тэргүүнүүдэд юу тус болох вэ?

  • Тогтмол хийгээрэй. Долоо хоногийн аль нэг өдөр гэр бүлийн хичээл хийхээр төлөвлөөрэй. Ямар нэгэн шалтгааны улмаас хийх боломжгүй боллоо гэхэд өөр нэг товлосон өдөртэй байх нь тустай.

  • Бэлдэж байгаарай. Эхнэр хүүхдүүдээсээ саналыг нь асуугаарай. Нүсэр юм бэлдэх албагүй. Ялангуяа гэр бүлээрээ ямар нэгэн зүйлийг байнга хийдэг бол тусгайлан бэлдэх шаардлагагүй байж болох юм.

  • Гэрийнхэндээ тохируулаарай. Хүүхдүүд том болохын хэрээр хэрэгцээ шаардлага, ур чадвар нь өөрчлөгддөг. Гэр бүлийнхээ гишүүн бүрийг Еховатай дотно болж, итгэлээ бэхжүүлэхэд нь тус болох зүйлийг бэлдээрэй.

  • Халуун дулаан, тохь тухтай орчин бүрдүүлээрэй. Цаг агаар сайхан үед салхинд гарангаа гэр бүлийн хичээл хийж болохгүй нь юу билээ. Дундуур нь хэсэгхэн амарсан ч болно шүү дээ. Гэр бүлдээ тулгарсан асуудлын талаар авч үзэх шаардлага гарсан байлаа ч гэр бүлийн хичээл бол шүүмжлэх, сахилгажуулах цаг биш гэдгийг санаарай.

  • Хийж болох олон зүйл байдаг. Жишээлбэл, цуглаандаа бэлдэх, jw.org сайтаас видео үзэх, дэлгэрүүлэхдээ юуны талаар, хэрхэн ярилцахаа бэлдэн сургуулилалт хийх гэх мэт. Хэдийгээр гэр бүлийн хичээлийг хамтдаа хийдэг ч бие даан судлалаа хийсэн ч болно шүү дээ.

Асуулт:

  • Дээрх зүйлээс алийг нь та гэр бүлийн хичээлдээ хэрэгжүүлж үзсэн бэ?

8. Библи судлал

Дүгнэлт (3 мин) | 35-р дуу, залбирал