Skip to content

Гарчиг руу орох

10-р сарын 7–13

ДУУЛАЛ 92–95

10-р сарын 7–13

150-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС

1. Еховад үйлчлэх нь хамгийн зөв сонголт!

(10 мин)

Бид зөвхөн Еховаг л шүтдэг (Ду 92:1, 4; хц18.04 х. 26 д/м 5)

Ард түмнээ зөв шийдвэр гаргаж, жаргалтай байхад нь Ехова тусалдаг (Ду 92:5; хц18.11 х. 20 д/м 8)

Тэрбээр үнэнч үйлчлэгчдээ нас дээр гарсан ч эрхэмд үздэг (Ду 92:12–15; хц20.01 х. 19 д/м 18)

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ. Еховад өөрийгөө зориулж баптисм хүртэхэд юу саад болж байна вэ?

2. Эрдэнэс хайх нь

(10 мин)

  • Ду 92:5—Энэ зүйлд Еховагийн мэргэн ухааныг хэрхэн дүрсэлсэн бэ? (cl 176 ¶18)

  • Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?

3. Библиэс унших

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

4. Яриа эхлэх

(4 мин) АЛБАН БУСААР: Библийн хичээл заадгаа яриандаа эвтэйхэн дурдана (хшб хичээл 5, дугаар 3).

5. Давтан уулзах

(3 мин) АЛБАН БУСААР: Өмнө нь татгалзаж байсан хүн нааштай хандвал Библийн хичээл санал болгоно (хшб хичээл 8, дугаар 4).

6. Шавь болгох

(5 мин) Ахиц дэвшил гаргахгүй байгаа суралцагчтайгаа ярилцана (хшб хичээл 12, дугаар 5).

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

15-р дуу

7. Залуус сэтгэлийн зовнилд автвал

(15 мин) Хэлэлцүүлэг

Сэтгэлийн зовлон Еховагийн үйлчлэгчдийг ч дайрдаг. Жишээлбэл, Давид зовлонд унаад сэтгэл нь шаналж явсан үе олонтаа. Итгэл нэгтнүүд маань, тэр дундаа залуучууд ч ийм зовлон эдэлдэг (Ду 13:2; 139:23). Сургууль болон цуглаанд явах гэх мэт тогтмол хийдэг зүйлс нь ч тэдэнд дарамттай санагдаж болох юм. Энэ нь даамжирвал сэтгэл санааны гүн хямралд оруулж цаашлаад бүр амиа хорлох бодол ч төрүүлж болзошгүй.

Залуус аа, хэрэв сэтгэл чинь түгшээд, хямраад байвал эцэг эхдээ эсвэл тусалж чадах том хүнд яриарай. Бас Еховагаас тусламж гуйгаарай (Флп 4:6). Тэр чамд заавал тусална (Ду 94:17–19; Ис 41:10). Одоо бүгдээрээ, Стинг юу ярьсныг сонирхоцгооё.

«Ехова намайг анхаарч халамжилдаг» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:

• Стингэд Библийн ямар зүйл, хэрхэн тус болсон бэ?

• Ехова түүнд хэрхэн санаа тавьсан бэ?

Эцэг эхчүүд ээ, сэтгэлийн зовлонгоо давах гэж ядаж яваа хүүхдээ тэвчээртэй сонсож тус болоорой. Бас тэдэндээ хайртай гэдгээ мэдрүүлэх нь том тус мөн. Түүнчлэн өөрт нь Ехова хэчнээн их хайртайг ойлгуулаарай (Тит 2:4; Яак 1:19). Хүүхдэдээ тусалж, тайвшруулахад тань хэрэгтэй бүхнийг Ехова заавал өгнө өө.

Сэтгэл нь зовж шаналсан хүн хуралд маань байгаа эсэхийг мэдэхгүй, мэдсэн ч сэтгэлийг нь сайн ойлгохгүй байж болох юм. Гэхдээ бид итгэл нэгтнүүдээ хайрладгаа, санаа тавьдгаа харуулж чадна (Су 12:25; Ев 10:24).

8. Библи судлал

Дүгнэлт (3 мин) | 140-р дуу, залбирал