9-р сарын 16–22
ДУУЛАЛ 85–87
6-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)
1. Тэвчээртэй байхад залбирал тустай
(10 мин)
Баяр хөөртэй байлгаж өгөхийг Еховагаас гуйгаарай (Ду 86:4)
Үнэнч тууштай байхад туслаач гэж Еховад залбираарай (Ду 86:11, 12; хц12 5/15 х. 25 д/м 10)
Ехова бидний залбиралд заавал хариулна (Ду 86:6, 7; хц23.05 х. 13 д/м 17–18)
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ. Та зовлон бэрхшээлтэй тулгарахаараа илүү шаргуу залбирдаг уу? (Ду 86:3)
2. Эрдэнэс хайх нь
(10 мин)
-
Ду 86:11—Давидын залбирлаас юу мэдэж болох вэ? (it-1 1058 ¶5)
-
Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?
3. Библиэс унших
(4 мин) Ду 86:1—87:7 (зс хичээл 12)
4. Яриа эхлэх
(3 мин) АЛБАН БУСААР: Библийн хичээл санал болгоно (хшб хичээл 3, дугаар 5).
5. Давтан уулзах
(4 мин) АЛБАН БУСААР: Сүүлийн үеийн үйл явдлуудад санаа зовж явдгаа өмнө нь уулзахад хэлсэн хүнд Библийн хичээл санал болгоно (хшб хичээл 7, дугаар 4).
6. Шавь болгох
(5 мин) үжи хичээл 15 дэд гарчиг 5. Дараагийн хичээлээ тогтсон цагтаа хийж чадахгүй болсон тул хэрхэн хийхээ суралцагчтайгаа ярилцана (хшб хичээл 10, дугаар 4).
45-р дуу
7. Битгий бууж өг
(5 мин)
ВИДЕОГ үзэж хэлэлцэнэ. Асуулт:
-
Дэлгэрүүлнэ гэхээс халшрах үе танд байсан уу?
-
Бууж өгч болохгүйн учир юу вэ?
8. Библийн хичээл санал болгоцгооё!
(10 мин) Хэлэлцүүлэг
Энэ сарын тусгай аяны үеэр «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимлоор Библийн хичээл эхэлсэн хүн бидний дунд байж болох юм. Ийм үед хэн ч баярлана, бусад нь ч урамшина. Гэхдээ хараахан Библийн хичээлтэй болоогүй байгаа бол хичээл зүтгэл тань талаар болсон гэсэн үг үү? Сэтгэлээр унахгүйн тулд яах хэрэгтэй вэ?
«Бурхны үйлчлэгч гэдгээ баталж дэлгэрүүлэхдээ тэвчдэг» ЗОХИОМЖ үзүүлнэ. Асуулт:
-
Үр дүнгүй дэлгэрүүлээд байгаа мэт санагдсан үед 2 Коринт 6:4, 6 хэрхэн тус болох вэ?
-
Библийн хичээл эхэлж чадаагүйдээ санаа тань зовж байгаа бол ямар ямар алхмууд хийж болох вэ?
Бидний баяр баясгалан Библийн хичээлтэй болсон эсэхтэй огт хамаагүй. Харин хүчин чармайлтыг маань Ехова үнэлдгийг мэддэг учраас баярладаг (Лу 10:17–20). «Эзний төлөөх ажил хөдөлмөр тань дэмий хоосон юм биш гэдгийг ойлгож» тусгай аяндаа чин сэтгэлээсээ оролцоцгооё (1Ко 15:58).
9. Библи судлал
(30 мин) хя бүлэг 16 д/м 19–22, зарчим х. 222–225