Skip to content

Гарчиг руу орох

1 сарын 27—2 сарын 2

ДУУЛАЛ 140–143

1 сарын 27—2 сарын 2

38-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС

1. Гуйсныхаа дагуу үйлдээрэй

(10 мин)

Сургамж зөвлөгөөг цааргалалгүй хүлээн авдаг байгаарай (Ду 141:5; хц22.02 х. 12 д/м 13–14).

Ехова ард түмнээ хэрхэн аварч байсныг эргэцүүлэн бодоорой (Ду 143:5; w10 3/15 32 ¶4).

Аливаад Еховагийн үзэл бодлоор хандахыг хичээгээрэй (Ду 143:10; хц15 3/15 х. 32 д/м 2).

140–143-р дуулалд Давид тусламж гуйгаад зогсохгүй гуйсныхаа дагуу юу юу хийснээ дурджээ.

2. Эрдэнэс хайх нь

(10 мин)

  • Ду 141:2–Чин сэтгэлийн залбирлыг Ехова юу гэж үздэг вэ? (хц22.03 х. 21 д/м 7)

  • Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?

3. Библиэс унших

(4 мин) Ду 141:1–10 (зс хичээл 12)

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

4. Яриа эхлэх

(4 мин) АЛБАН БУСААР: Хүнд тусалсныхаа дараа Библийн сэдвээр яриа эхлүүлнэ (хшб хичээл 3, дугаар 5).

5. Давтан уулзах

(3 мин) НИЙТЭД: Завгүй гэж хэлсэн хүнтэй уулзана (хшб хичээл 7, дугаар 3).

6. Итгэл үнэмшлээ тайлбарлах

(5 мин) Үзүүлбэр: ijwfq өгүүлэл 21—Сэдэв: Еховагийн Гэрчүүд яагаад цус сэлбүүлдэггүй вэ? (зс хичээл 7)

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

1-р дуу

7. Эмнэлгийн тусламж авах шаардлага гарахаас өмнө бэлтгэлтэй байгаарай

(15 мин) Хэлэлцүүлэг

Ехова «хэцүү цагт бидэнд туслахад үргэлж бэлэн байна» гэж амласан (Ду 46:1). Эмчилгээ эсвэл мэс засал хийлгэх шаардлага гарахад сэтгэл санаа хямрах нь мэдээж. Тийм үед Ехова хэрэгтэй бүхнээр хангаж, бэлэн байхад тус болно. Жишээлбэл, Еховагийн байгууллага Эмнэлэгтэй хамтран ажиллах хороог (ЭХАХ) зохион байгуулсан бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл (ХЗИ) хуудас, «Хувийн үнэмлэх» a мөн бусад эрүүл мэндийн талаарх мэдээллээр b хангадаг. Энэ бүхэн цусны талаарх Бурхны хуулийг сахихад тустай (Үй 15:28, 29).

«Та бэлэн үү?» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:

  • Хүсэл зоригийн илэрхийлэл (ХЗИ) хуудсаа бөглөсөн нь ямар ач тустай байсан бэ?

  • «Жирэмсэн хүмүүст зориулсан мэдээлэл» (S-401) ямар ач тустай байсан бэ?

  • Хэдийгээр цус сэлбүүлэх шаардлагагүй ч эмнэлэгт хэвтэх, хагалгаа хийлгэх, хорт хавдрын гэх мэт эмчилгээ хийлгэхдээ ЭХАХ-нд аль болох хурдан хандах нь яагаад чухал вэ?

8. Библи судлал

Дүгнэлт (3 мин) | 42-р дуу, залбирал

a Баптисм хүртсэн дэлгэрүүлэгчид өөрсдөдөө ХЗИ хуудсыг, хүүхдэдээ зориулж «Хувийн үнэмлэх» хуудсыг хэвлэл хариуцагчаас авч болно.

b «Жирэмсэн хүмүүст зориулсан мэдээлэл» (S-401), «Мэс засал болон химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст зориулсан мэдээлэл» (S-407), «Эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдийн эцэг эхэд зориулсан мэдээлэл» (S-55) хэрэгтэй бол ахлагчид хандана уу.