4 сарын 28—5 сарын 4
СУРГААЛТ ҮГС 11
53-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)
1. Бүү ярь!
(10 мин)
«Хөршөө» хохироох зүйл бүү ярь (Су 11:9; w02 5/15 26 ¶4).
Хэрүүл маргаан үүсгэх зүйл бүү ярь (Су 11:11; w02 5/15 27 ¶2-3).
Нууцыг бүү задруул (Су 11:12, 13; хц20.03 х. 22 д/м 12–13).
ЭРГЭЦҮҮЛЭЛ: Лук 6:45-д бичсэн Есүсийн үг үргэлж сайныг ярихад хэрхэн тус болох вэ?
2. Эрдэнэс хайх нь
(10 мин)
-
Су 11:17—Сайхан сэтгэлтэй байх ямар ач тустай вэ? (с20.1 х. 11, хавсралт)
-
Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?
3. Библиэс унших
(4 мин) Су 11:1–20 (зс хичээл 5)
4. Яриа эхлэх
(4 мин) АЛБАН БУСААР: Цуглаан дээр үзсэн зүйлээ яриандаа эвтэйхэн дурдана (хшб хичээл 2, дугаар 4).
5. Давтан уулзах
(4 мин) АЛБАН БУСААР: Заах ажлын багажийн хайрцаг дахь видеоноос танилцуулна (хшб хичээл 8, дугаар 3).
6. Шавь болгох
(4 мин) НИЙТЭД: Библийн хичээл санал болгож яаж хийдгийг үзүүлнэ (хшб хичээл 10, дугаар 3).
157-р дуу («Үүрдийн амар тайван»)
7. Амар тайвныг үг хэлээрээ бүү бусниул
(15 мин) Хэлэлцүүлэг
Төгс бус бид буруу зөрүү ярих үе бий (Яак 3:8). Гэхдээ, хожим нь ямар хор уршиг авч ирэхийг санаж явбал харамсах зүйл хэлж ярихаас зайлсхийх боломжтой. Ямар үг яриа хурлын амар тайвныг бусниулдаг вэ?
-
Онгирох нь өөрөөрөө гайхуулж буй хэрэг юм. Энэ нь бусдад атаархал төрүүлж, өрсөлдөх сэтгэлийг өдөөх аюултай (Су 27:2).
-
Итгэл эвдэх үг яриа нь зөвхөн худал үгээр хязгаарлагддаггүй. Үүнд санаатайгаар буруу ойлголт төрүүлэх үг яриа ч ордог. Өчүүхэн ч бай шударга бус зүйл ярьсан л бол бусдын итгэлийг алдаж нэр хүндээ унагана (Но 10:1).
-
Хов жив нь бусдын тухай, тэдний амьдралын талаар үнэнийг гуйвуулсан эсвэл хувийнх нь нууцыг задруулсан утгагүй яриа юм (1Ти 5:13). Энэ нь хэрүүл маргаан үүсгэж, эв нэгдлийг бусниулдаг.
-
Уур уцаартай ярих нь зүрх сэтгэлийг шархлуулдаг (Су 29:22). Хэн нэгэнд гомдсон үедээ бид өөрийн мэдэлгүй уурлаж бухимдсан өнгө аясаар ярьчихдаг (Эф 4:26).
«Амар тайвныг бусниулдаг зүйлсийг таягдан хая» ВИДЕОНЫ хэсгээс үзүүлнэ. Асуулт:
-
Бид хурлын амар тайвныг үг яриагаараа бусниулчхаж болох талаар энэ видеоноос юу мэдэж авсан бэ?
Хэрхэн эв зүйгээ ололцсоныг нь «Амар тайвныг хайж, мөшгө» видеоноос үзнэ үү.
8. Библи судлал
(30 мин) үжи хичээл 26