Амьдралын утга учир агуу их!
Хэсэг 5
Амьдралын утга учир агуу их!
1, 2. Бурхан бидний төлөө санаа тавьдаг гэдгийг ямар үндсэн дээр хэлж болох ба амьдралын чухал асуултуудад хариу авахын тулд бид хаашаа хандах хэрэгтэй вэ?
1 Бүтээгч бол жинхэнэ ёсоор халамж анхаарал тавьдаг хайрын Бурхан гэдгийг Дэлхий болон амьд байгаль бүхэлдээ заан илчилдэг. Мөн, түүнийг халамжит Бурхан гэдгийг түүний Үг Библи нотолдог. Бид Дэлхий дээр амьдардгийн учир юу вэ, ирээдүй маань ямар байх вэ? зэрэг асуултад Библи хамгийн зөв хариу өгдөг.
2 Эдгээрийн хариуг бид Библиэс хайх хэрэгтэй. Бурханы Үгэнд: «Хэрэв та нар түүнийг эрж хайвал, тэр та нарт олдоно. Харин, та нар түүнийг орхивол, тэр та нарыг орхино» гэж байдаг (Судрын дэд 15:2, ШЕ). Тэгвэл, бидний талаарх Бурханы санаа зорилгыг түүний Үгнээс эрж хайвал юу гэж байдаг бол?
Бурхан хүмүүсийг бүтээсний учир
3. Бурхан Дэлхийг ямар зорилгоор бүтээсэн бэ?
3 Бурхан, Дэлхийг хүмүүст тусгайлан бэлтгэсэн гэдгийг Библи илэрхийлдэг. Исаиа номын 45:18-д Бурхан «газрыг дэмий хоосон бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн...» гэж Дэлхийн талаар бичжээ. Тэрбээр, хүмүүс зөвхөн амь зуух төдий бус дүүрэн аз жаргалтай амьдрахад шаардлагатай бүх зүйлээр Дэлхийг хангаж зэхсэн (Эхлэл 1, 2-р бүлэг).
4. Бурхан хүнийг ямар учраас бүтээсэн бэ?
4 Бурхан, Үгэндээ анхны хүмүүс болох Адам Ева хоёрыг бүтээсэн тухай мэдээлж, хүний талаарх санаа зорилгоо нээн илчилсэн. Тэрбээр: «Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг захируулъя» гэж айлдсан (Эхлэл 1:26). Хүн «бүх газар дэлхий» болон бүх адгуус амьтдыг арчлан харах үүрэг хүлээсэн байлаа.
5. Анхны хүмүүсийг хаана суулгасан бэ?
5 Ойрхи Дорнодод байдаг Еден гэдэг газар Бурхан цэцэрлэгт хүрээлэн лугаа адил том цэцэрлэг буюу диваажин байгуулав. Дараа нь «Эзэн Бурхан нөгөө хүнээ Еден цэцэрлэгт авчирч, түүнийг арчлуулан сахиулав». Энэхүү диваажинд анхны хүмүүсийн хүнсэнд шаардлагатай бүх л юм байлаа. Тэнд «харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан» янз бүрийн мод, бусад ургамал ургаж, сонирхолтой олон төрөл зүйл амьтад амьдардаг байв (Эхлэл 2:7—9, 15).
6. Хүмүүсийг оюуны болон бие махбодын ямар онцлогтойгоор бүтээсэн бэ?
6 Анхны хүмүүс төгс бие махбодтойгоор бүтээгдсэн учраас өвдөх, хөгшрөх, үхэх ёсгүй байлаа. Түүнээс гадна, тэдэнд сонгох эрх чөлөө гэх мэтийн бусад шинж чанар заяажээ. Эхлэл номын 1:27-д: «Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв» гэж хүн ямар янзтай бүтээгдсэнийг тайлбарласан байдаг. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас бидэнд бие махбодын болон оюуны төдийгүй ёс суртахуун, сүсэг бишрэлийн хэрэгцээ шаардлага байдаг бөгөөд жинхэнэ аз жаргалтай байя гэвэл энэ бүхнээр хангагдсан байх хэрэгтэй. Бурхан хоол хүнс, ус агаарын хэрэгцээг хангадаг шигээ эдгээр хэрэгцээ шаардлагыг хангах талаар санаа тавьдаг. Есүс Христийн хэлснээр «хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг» (Матай 4:4).
7. Анхны хосод ямар даалгавар өгсөн бэ?
7 Түүнээс гадна, Бурхан Еден цэцэрлэгийн анхны хосод «өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэх» таатай сайхан даалгавар өгсөн (Эхлэл 1:28). Иймээс, тэд төгс хүүхэд төрүүлэн, өсөн үржих чадвартай байв. Хүн өсөн нэмэгдэхийн хирээр тэд Едений диваажин нутаг, анхны цэцэрлэгт хүрээлэнгийн хил хязгаарыг өргөжүүлэн тэлэх таатай сайхан ажлыг хийх ёстой байлаа. Эцсийн дүнд Дэлхий бүхэлдээ диваажин болж, тэнд мөнх амьдрах аз жаргалтай, төгс хүмүүс оршин суух ёстой байв. Энэ бүх эхлэлийг тавьсныхаа дараа «Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» гэж Библид бичсэн байдаг (Эхлэл 1:31; мөн Дуулал 118:17-г үз).
8. Хүмүүс Дэлхийн талаар хэрхэн санаа тавих ёстой байв?
8 Эндээс, хүмүүс Дэлхийг өөрсдийнхөө тусын тулд эзэмших ёстой байжээ гэдэг нь илэрхий. Гэхдээ, тэд үүнийг хийхдээ хариуцлагаа ухамсарлах ёстой байлаа. Хүмүүс Дэлхийг сүйтгэх биш, харин хамгаалах ёстой байв. Өнөөдөр бид гэрч нь болж байгаа Дэлхийн сүйрэл нь Бурханы хүсэл тааллын эсрэг үйл ажиллагаа бөгөөд үүнд оролцож байгаа хэн боловч Дэлхийд зориулагдсан амьдралын эсрэг зүйл хийж байгаа хэрэг. Тэд үүнийхээ төлөө шийтгэл хүлээх болно. Учир нь, Бурхан «дэлхийг устгагчдыг устгана» гэж Библи мэдэгддэг (Илчлэлт 11:18).
Бурханы санаа зорилго өөрчлөгдөөгүй
9. Бурханы санаа зорилго биелнэ гэдэгт бид яагаад итгэлтэй байдаг вэ?
9 Тэгэхлээр, төгс хүмүүсийн талаарх Бурханы санаа зорилго нь бүр эхнээсээ л тэднийг Дэлхий дээр Диваажинд мөнх амьдруулах явдал байлаа. Түүний санаа зорилго өөрчлөгдөөгүй! Тэр зорилго гарцаагүй биелнэ. «Түмэн цэргийн Эзэн тангараглан, „Үнэхээр Миний бодсон хэрэг биелж, төлөвлөсөн ёсоор үйл бүтнэ“»; «Өгүүлэх зүйлээ Би заавал гүйцэтгэнэ. Төлөвлөсөн зүйлээ Би заавал хийнэ» гэж Библи нотолдог (Исаиа 14:24; 46:11).
10, 11. Есүс, Пэтр, Давид нар Диваажингийн талаар юу хэлсэн бэ?
10 Есүс Христ, ирээдүйдээ итгэн горьдсон нэгэн хүнд хандан: «Надтай хамт диваажинд байх болно» гэж хэлэхдээ Дэлхий дээр Диваажинг дахин сэргээх тухай Бурханы санаа зорилгыг хэлжээ (Лүүк ). Мөн шинэ ертөнцийн талаар Есүсийн дагалдагч Пэтр: «Харин, бид Түүний [Бурханы] амлалтын дагуух шинэ тэнгэр [тэнгэрээс удирдах засгийн газрын шинэ систем] хийгээд шинэ газрыг [дэлхийн шинэ нийгэм] хүлээн байна. Тэнд зөв нь нутагладаг болой» гэж зөгнөн хэлсэн ( 23:432 Пэтр 3:13).
11 Тэрчлэн, Библийг бичигч Давид ирээдүйн шинэ ертөнцийн талаар, түүний хир удаан оршин байх талаар бичсэн. Тэрбээр: «Зөв шударга хүн газрыг өмчилж, тэнд мөнхөд оршин суух болно» гэж зөгнөн хэлжээ (Дуулал 37:29). Тийм ч учраас, Есүс: «Даруу байгсад ерөөлтэй еэ, тэд дэлхийг өвлөн авна» гэж амласан (Матай 5:5).
12, 13. Хүн төрөлхтний талаарх Бурханы агуу их санаа зорилгыг товчлон дүгнэж хэлнэ үү.
12 Диваажин Дэлхийд бүхий л ёс бус байдал, гэмт хэрэг, өвчин эмгэг, уй гашуу болон зовуурь шаналгаанаас ангид мөнх амьдарна гэдэг ямар сайхан ирээдүй вэ! Библийн сүүлчийн номд, Бурханы зөгнөлт Үг энэхүү агуу зорилгыг: «Тэр [Бурхан] тэдний нүднээс бүх нулимсыг арчина. Тэнд цаашид үхэл үгүй болно. Тэнд гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс үгүй боллоо» гэж нэгтгэн дүгнэж тунхаглаад, цааш нь: «Ширээнд Залрагч: „Харагтун, Би бүхнийг шинэчилнэ“ гээд „Бич, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн“ гэв» гэж хэлжээ (Илчлэлт 21:4, 5).
13 Тийм ээ, Бурханы санаа зорилго бол агуу их. Энэ бол амласнаа биелүүлдэг бөгөөд биелүүлж чадах Нэгэний урьдчилан хэлсэн зөвийн шинэ ертөнц, мөнхийн Диваажин юм. Учир нь, түүний «үгс итгэмжит бөгөөд үнэн».
[Догол мөрийн асуулт]
[20, 21-р хуудасны зураг]
Бурханы санаа зорилго нь хүмүүсийг диваажин Дэлхийд мөнх амьдруулах явдал байв. Тэрбээр санаа зорилгоо өөрчлөөгүй
[22-р хуудасны зураг]
Түрээслэн суугч байшинг нь эвдэн сүйтгэвэл эзэн нь түүнтэй хариуцлага тооцох эрхтэй