Бурханы санаа зорилго удахгүй биелнэ
Хэсэг 7
Бурханы санаа зорилго удахгүй биелнэ
1, 2. Бурхан ёс бус байдал хийгээд зовлон зүдүүрийг дуусгавар болгоно гэдэгт бид ямар учраас итгэлтэй байж болох вэ?
1 Бурханы зөвшөөрсөн төгс бус байдал болон зовлон зүдүүрийг хүний үүднээс үзэхэд хэдийгээр удаан ч гэсэн энэ нь эцэс төгсгөлгүйгээр үргэлжлэхийг тэрбээр зөвшөөрөөгүй. Эдгээрийг Бурхан тодорхой хугацаагаар зөвшөөрснийг Библи бидэнд хэлж өгдөг.
2 «Бүх юм тогтоосон цагтай» (Номлогчийн үгс 3:1, ШЕ). Ёс бус байдал хийгээд зовлон зүдүүр байхыг зөвшөөрсөн хугацаа нь дуусмагц Бурхан хүмүүсийн хэрэгт оролцоно. Тэрбээр ёс бус байдал хийгээд зовлон зүдүүрийг дуусгавар болгож, диваажингийн нөхцөлд, эгнэгт энх амгалан, эдийн засгийн бүрэн аюулгүй байдалд амьдрах төгс, аз жаргалтай хүмүүсээр дэлхийг дүүргэх анхны санаа зорилгоо биелүүлнэ.
Бурханы цээрлүүлэл
3, 4. «Сургаалт үгс» номд Бурхан хөндлөнгөөс оролцсоны үр дүн нь юу болохыг хэрхэн тодорхойлж бичсэн бэ?
3 Библийн олон зөгнөлөөс Бурханы хөндлөнгийн оролцоо, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг удахгүй цээрлүүлэх тухай мэдэгдсэн зарим зөгнөлд анхаарлаа хандуулъя:
4 «Учир нь шулуун шударга хүн л газар Сургаалт үгс 2:21, 22).
дэлхий дээр амьдарч, буруугүй нь байсаар байх болно. Харин зүй бусаар байгсад газраас тасдан авагдах бөгөөд итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана» (5, 6. Бурхан хөндлөнгөөс оролцоход юу тохиолдохыг Дуулал 37 хэрхэн илэрхийлдэг вэ?
5 «Бузар муухайг үйлдэгч зайлуулагдана. Харин Эзэнийг хүсэн хүлээгч тэд газрыг өмчлөх болно. Тун удалгүй хорон санаатан үгүй болно... Зөвхөн номхон даруу хүн газрыг өмчилж, элбэг баян, энх амгаланаар баярлана» (Дуулал 37:9—11).
6 «Эзэнийг хүлээ, Түүний ёс журмыг сахь! Тэр чамайг өргөмжлөн, газрыг өмчлүүлнэ. Хорон муу хүн таслагдахад чи түүнийг үзэх болно. Төгс төгөлдөр хүнийг ажиглаж, шулуун шударгыг харагтун! Амар амгалан хүний ирээдүй нь энх тайван болой. Харин, гэмтнүүд цөм устгагдаж, хорон муу хүний ирээдүй тасарна» (Дуулал 37:34, 37, 38).
7. Бурханы Үг бидэнд ямар мэргэн зөвлөгөө өгдөг вэ?
7 Төгс Хүчит Бүтээгчийн биднийг удирдах эрхийг хүлээн зөвшөөрдөг хүмүүст тийм гайхамшигтай ирээдүй байдаг бөгөөд Тэрбээр: «Зүрх чинь тушаалуудыг маань сахих болтугай! Учир нь, өдрийн урт хийгээд амьд явах он жилүүдэд, амар тайван чамд арвин байх болно» гэж бидэнд сануулдаг. Үнэндээ, Бурханы хүсэл тааллыг сонгосон хүн л мөнхийн аминд хүрнэ! Тийм учраас, Бурханы Үг бидэнд: «Өөрийн ухаан бодолд бүү түшиглэ! Бүх зүрхээрээ Эзэнд итгэ. Түүнийг үргэлж таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэж зөвлөдөг (Сургаалт үгс 3:1, 2, 5, 6).
Тэнгэрээс удирдах Бурханы удирдлага
8, 9. Бурхан юуны тусламжтайгаар Дэлхийг цэвэрлэх вэ?
8 Хүн төрөлхтөнд байж л болох хамгийн сайн засгийн газрын тусламжтайгаар Бурхан Дэлхийг цэвэрлэнэ. Энэ бол Бурханы хяналтан дор тэнгэрээс удирдах, тэнгэрийн мэргэн ухааныг тусгадаг засгийн газар юм. Энэхүү тэнгэрийн Хаанчлал нь Дэлхийгээс хүний удирдлагын бүх хэлбэрийг устгана. Цаашид хүн төрөлхтөн Бурханаас хамааралгүйгээр удирдах оролдлогыг дахин хэзээ ч хийхгүй.
9 Энэ тухай Даниел 2:44-т: «Эдгээр хаадын үед [одоогийн засгийн газрууд] тэнгэрийн Бурхан хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг [тэнгэрт] байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй [Бурханаас хамааралгүйгээр захирах эрх хүмүүст дахин хэзээ ч олгогдохгүй]. Тэр бусад бүх [одоо байгаа] хаанчлалыг цохин сөнөөгөөд, харин, өөрөө мөнхөд байх юм» гэж бичжээ (мөн Илчлэлт 19:11—21; 20:4—6-г үз).
10. Бурханы тэнгэрийн Хаанчлалын удирдлагын доор дахин хэзээ ч гажуудахгүй засаглал тогтоно гэдэгт бид ямар учраас итгэлтэй байж болох вэ?
10 Иймээс, хүн төрөлхтөн удирдлагын гаж хэлбэрүүдийг дахин хэзээ ч бий болгохгүй бөгөөд Бурхан энэ тогтолцоог төгсгөл болгох ба түүнээс үл хамаардаг хүний удирдлага үүрд байхгүй болно. Хаанчлалыг Үндэслэгч ба Хадгалагч нь Бурхан учраас тэнгэрээс удирдах Хаанчлал гажуудахгүй. Харин ч, харьяат иргэдийнхээ сайн сайхны төлөө үйлчлэх болно. Бурханы хүсэл тэнгэрт биелж буй шигээ дэлхий даяар биелнэ. Тийм учраас, Есүс дагалдагчдадаа: «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» гэж Бурханд залбирахыг сургасан (Аль хир ойрхон бэ?
11. Энэ тогтолцооны төгсгөл аль хир ойрхон байна вэ гэдгийг тодорхойлоход бидэнд тус болох зөгнөлүүд Библийн хаана байдаг вэ?
11 Хүний төгс бус удирдлагын тогтолцооны төгсгөл болон Бурханы шинэ ертөнцийн эхлэл аль хир ойрхон бэ? Библийн зөгнөлүүд бидэнд тов тодорхой хариулдаг. Жишээ нь: Библид «тогтолцооны төгсгөл» (ШЕ) буюу «үеийн төгсгөл» гэж бичигдсэн цаг үеийн чухам аль үед нь бид амьдарч байна вэ гэдгээ тодорхойлж болох шинж тэмдгийг Есүс өөрөө урьдчилан хэлсэн. Энэ тухай Матайн 24, 25; Маркийн 13; Лүүкийн 21-р бүлэгт бичсэн буй. Түүнчлэн, Есүсийн дагалдагч Паул, Тимотод илгээсэн 2 дахь захидлынхаа 3-р бүлэгт бид цагийн аль урсгалд байна вэ гэдгийн нэмэлт нотолгоо болох өөр олон үйл явдал бүхий «сүүлчийн өдрүүд» гэж нэрлэгдэх цаг үе ирнэ гэж бичжээ.
12, 13. Төгсгөлийн цаг үеийн тухай Есүс болон Паул юу гэж хэлсэн бэ?
12 Энэ цаг үе дараах үйл явдлуудаар эхэлнэ гэж Есүс хэлсэн. Үүнд: «Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд хаа сайгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно» (Матай 24:7). Мөн, тэрбээр «тахал бий болно» гэж хэлснийг Лүүк 21:11-д (ШГ) бичжээ. Бас «ёс бус байдал өсөх болно» гэж сэрэмжлүүлсэн (Матай 24:12).
13 Паул зөгнөн: «Сүүлчийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ. Чи үүнийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, тогтворгүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид байх болно. Ингэхдээ хүчийг нь татгалздаг атлаа гадна талдаа сүсэгтэй хүний дүртэй байна... Муу хүмүүс, мэхлэгчид бүр мууд амжилт олно. Ингэхдээ тэд мэхлэгч ба мэхлэгдэгч байх аж» гэж хэлжээ (2 Тимот 3:1—5, 13).
14, 15. Бид үнэхээр сүүлчийн өдрүүдэд амьдарч байна гэдгийг ХХ зууны үйл явдлууд хэрхэн нотолж байна вэ?
14 Есүс болон Паулын зөгнөн хэлсэн тэр үйл явдлууд бидний цаг үед болж байна уу? Тийм ээ, эргэлзээгүй болж байна. Дэлхийн нэгдүгээр дайн бол энэ үеийг хүртэлх бүх дайнаас хамгийн хөнөөлтэй нь байв. Энэ бол орчин үеийн түүхэнд эрс эргэлт болсон дэлхийн хэмжээний анхны дайн байв. Энэ дайн хоол хүнсний хомсдол, өвчин тахал болон өөр олон гай гамшиг авчирсан. 1914 оноос эхэлсэн эдгээр үйл явдал Есүсийн хэлснээр «зовлонгийн эхэн» байв (Матай 24:8, «Шинэ Гэрээс» (монгол-англи Библи), 1993 [МАБ]). Эдгээр нь урьдаас хэлсэн «сүүлчийн өдрүүд» хэмээх цаг үеийн ба Бурханаас зөвшөөрсөн ёс бус байдал болон зовлон зүдүүр байх сүүлчийн үеийн эхэн болсон.
15 Магадгүй, та ХХ зууны үйл явдлуудыг сайн мэддэг байж болох юм. Хэчнээн ч эмх замбараагүй байдал бий болов доо. 100 орчим сая хүн дайнд үрэгдсэн. Өөр олон зуун сая хүн өлсгөлөн хийгээд өвчин тахлаас болж үхсэн. Газар хөдлөлтүүд тоо томшгүй олон хүний амийг авч одсон. Амь нас, өмч хөрөнгийг үл ойшоох явдал улам өсөж байна. Гэмт хэргээс айх нь хэвийн үзэгдэл болсон. Ёс суртахууны хэм хэмжээг үл ойшоодог болсон. Хүн амын эрс өсөлт шийдвэрлэхийн аргагүй бэрхшээлүүдийг бий болгож байна. Орчны бохирдол нь амьд байгалийг хөнөөж байгаа төдийгүй устгах аюул занал учруулж байна. Үнэндээ бид 1914 оноос хойш
сүүлчийн өдрүүдэд амьдарч байгаа бөгөөд бидний цаг үед хамаатай Библийн зөгнөлийн оргил цэг ойртсоор байна.16. Сүүлчийн өдрүүдийн цаг үе аль хир удаан үргэлжлэх вэ?
16 Сүүлчийн өдрүүдийн цаг үе хир удаан үргэлжлэх вэ? 1914 оноос эхлэн амсах, «зовлонгийн эхэн» үеийн талаар Есүс: «Энэ бүхэн нь болохоос нааш, энэ үеийнхэн өнгөрөн одохгүй» гэж хэлсэн (Матай 24:8, МАБ, 34—36). Тийнхүү, сүүлчийн өдрүүдийн бүх онцлог шинжүүд цаг хугацааны хязгаарлагдмал үед багтаж болох ёстой. Илчлэлт 12:12-т Сатан доош Дэлхийн орчимд хаягдсанаас хойш түүнд бага хугацаа байх болно гэж бичжээ.
17, 18. Одоогийн ёс бус системийн төгсгөл тун ойртсон гэдгийг ямар зөгнөл харуулж байна вэ?
17 Есүсийн дагалдагч Паул: «Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирнэ... Хүмүүс: „Амар тайван аюулгүй байдал“ гэж ярих үед... тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирж, тэд яагаад ч мултрахгүй» гэж энэ тогтолцооны төгсгөл ойрхон байгааг батлах өөр нэгэн зөгнөлийг хэлсэн (1 Тэсалоник 5:2, 3; мөн Лүүк 21:34, 35-г үз).
18 Өнөөдөр Хүйтэн Дайн дуусчээ. Тэгэхлээр, улс гүрнүүдийн хоорондын дайн цаашид сүрхий аюул учруулахгүй байж болох юм. Иймээс, дэлхий нийтээрээ эмх журамд орох зөв сайн замд хүрлээ гэж хүмүүс бодож болох юм. Харин, тэдний хичээл зүтгэл бүтэмжтэй болж байгаа юм шиг өөрсдөд нь санагдвал энэ нь тэдний бодож байснаас эсрэг утгатай болох бөгөөд одоогийн тогтолцоог Бурхан устгах цаг ойртож байгаагийн сүүлчийн дохио болно. Улс төрийн яриа хэлэлцээр, гэрээнүүд хүмүүст жинхэнэ өөрчлөлт бий болгож чадахгүй гэдгийг мартаж болохгүй. Тэдгээр нь хүмүүсийг бие биеэ хайрладаг болгож чадахгүй. Дэлхийн удирдагчид гэмт хэргийг зогсоож, өвчин эмгэг, үхэлгүй болгож чадахгүй. Тийм учраас, энх тайван, аюулгүй байдлын талаарх хүний ямарваа ахиц дэвшилд найдвар үл тавьж, энэ ертөнц бэрхшээлүүдийг шийдвэрлэх замд орлоо гэж бүү бод (Дуулал 146:3). Иймэрхүү ахиц дэвшил нь, үнэн хэрэгтээ, одоогийн ёс бус системийн төгсгөл тун ойртжээ гэдгийн илэрхийлэл болно.
Сайн мэдээг дэлгэрүүлэх
19, 20. Сүүлчийн өдрүүдэд, сайн мэдээг дэлгэрүүлэхтэй холбоотой ямар зөгнөлийн биелэлийг бид харж байна вэ?
19 1914 оноос эхэлсэн сүүлчийн өдрүүдэд бид амьдарч байгаа гэдгийг гэрчлэх өөр нэгэн зөгнөлийг Есүс хэлсэн. Тэрбээр: «Өмнө нь сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой» гэжээ (Марк 13:10). Мөн энэ тухай Матай 24:14-т: «Тэнгэрийн хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх ард түмэнд гэрчлэл болж дэлхий даяар дэлгэрүүлэгдэнэ. Дараа нь төгсгөл ирнэ» гэж бичжээ.
20 Өнөөдөр, одоогийн ёс бус системийн төгсгөл хийгээд Бурханы Хаанчлалын удирдлагаар бий болох шинэ ертөнцийн тухай сайн мэдээг түүхэнд урьд хожид байгаагүйгээр, дэлхий даяар дэлгэрүүлж байна. Хэн? Еховагийн сая сая Гэрч. Тэд дэлхийн бүх улс оронд дэлгэрүүлж байна.
21, 22. Еховагийн Гэрчүүд чухам юугаараа Есүсийн жинхэнэ дагалдагчид гэж ялгардаг вэ?
21 Еховагийн Гэрчүүд Бурханы Хаанчлалын тухай сайн мэдээг дэлгэрүүлэхээс гадна, «Үүгээр чинь бүх хүн та нарыг Миний дагалдагчид мөн гэдгийг мэднэ. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол» гэж Христийн хэлсний дагуу түүний жинхэнэ дагалдагчид мөн гэж танигдахаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм учраас, Еховагийн Гэрчүүд дэлхий дахины ах дүүгийн барилдлагад хайрын тасаршгүй холбоогоор нэгдсэн байдаг (Иохан 13:35; мөн Исаиа 2:2—4; Колоссай 3:14; Иохан 15:12—14; 1 Иохан 3:10—12; 4:20, 21; Илчлэлт 7:9, 10-г үз).
22 Еховагийн Гэрчүүд Библид бичсэн: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» гэдэгт итгэдэг (Үйлс 10:34, 35). Тэд бүх улс оронд байдаг анд нөхөд нь болох Гэрчүүдийг арьсны өнгө, яс үндэс харгалзахгүйгээр итгэл нэгт ах, эгч, дүүсээ гэж үздэг (Матай 23:8). Тэгэхлээр, өнөөдөр дэлхий дахины ах дүүгийн тийм барилдлага байгаа нь Бурханы санаа зорилго удахгүй биелэхийн өөр нэгэн нотолгоо болж байна.
[Догол мөрийн асуулт]
[26-р хуудасны зураг]
Шинэ ертөнцөд хүн төрөлхтнийг зөвхөн Бурханы тэнгэрийн төгс Хаанчлал удирдана