Диваажин дэлхийд мөнх амьдар!
Хэсэг 8
Диваажин дэлхийд мөнх амьдар!
1, 2. Бурханы Хаанчлалын удирдлагаар амьдрал ямар болох вэ?
1 Бурхан Дэлхийгээс ёс бус байдал болон зовлон зүдүүрийг устгаж, тэнгэрийн Хаанчлалынхаа хайр халамжийн доор өөрийн шинэ ертөнцийг цогцлон байгуулах тэр үед амьдрал ямар байх бол оо? «Гараа дэлгэн, бүх амьтны хүслийг хангана» гэж Бурхан амласан (Дуулал 145:16).
2 Таны туйлын хүсэл юу байхсан бол? Аз жаргалтай амьдрал, сонирхол татсан ажил, барагдашгүй их материал баялаг, гайхалтай сайхан байгаль орчин, хүмүүсийн хоорондох тайван амгалан харьцаа хийгээд шударга бус байдал, өвчин эмгэг, үхлээс ангид байх явдал биш гэж үү? Баяр хөөрөөр бялхсан шүтлэг бишрэлийн хэтийн төлөвийн тухайд гэвэл юу байхсан бол? Энэ бүхэн Бурханы Хаанчлалын удирдлагын доор удахгүй биелнэ. Шинэ ертөнцөд биелэлээ олох эдгээр гайхамшигтай ивээлийн талаар Библийн зөгнөлүүд юу хэлдгийг анхаарна уу.
Хүмүүсийн хоорондох төгс тайван амгалан байдал
3—6. Шинэ ертөнцөд хүмүүсийн хооронд тайван амгалан харьцаа тогтоно гэх ямар баталгаа байна вэ?
3 «[Бурхан] дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоож, Тэр нумыг хэмхлэн, жадыг хугалан, [цэргийн] хөсөг тэрэгнүүдийг галдан шатааж байна» (Дуулал 46:9).
4 «Тэд сэлмээ анжис, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн, үндэстний эсрэг илд үл далайн, дахин тэд дайныг хэзээ ч сургахгүй» (Исаиа 2:4).
5 «Зөвхөн номхон даруу хүн газрыг өмчилж, элбэг баян, энх амгаланаар баярлана» (Дуулал 37:11).
6 «Бүх газар энх амгалан, анир чимээгүй болж, [хүн ард, ШЕ] баясгалангийн дууг дуулна» (Исаиа 14:7).
Хүн ба адгуусан амьтдын хоорондох тайван амгалан байдал
7, 8. Хүн ба адгуусан амьтдын хооронд ямар тайван амгалан харьцаа тогтох вэ?
7 «Чоно хургатай хамт амьдран, ирвэс ишигний хажуугаар хэвтэж, тугалыг арслантай хамтад нь тэжээж, бяцхан хүүхэд тэднийг удирдана. Үнээ баавгайтай хамт бэлчиж, тэдний үр зулзагууд нь хамт хэвтэж, арслан үхэр шиг сүрэл иднэ. Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглож, балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ. Тэд... хорлох ч үгүй, нураах ч үгүй» (Исаиа 11:6—9).
8 «Тэр өдөр би тэдний төлөө хээрийн зэрлэг араатан, тэнгэр огторгуйн шувуу болон газраар мөлхөгч амьтантай найрамдлын гэрээ байгуулна... Би тэднийг амар жимэр амьдруулах болно» (Хосеа 2:18, ШЕ).
Төгс эрүүл байдал ба мөнхийн амь
9—14. Шинэ ертөнцөд эрүүл мэндийн байдал ямар байхыг тодорхойлж хэлнэ үү.
9 «Тэрхүү цагт сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих онгойно. Тэгээд доголон хүн буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь говь газраас ус гарч, зэлүүд газраар урсана» (Исаиа 35:5, 6).
10 «[Бурхан] тэдний нүднээс бүх нулимсыг арчина. Тэнд цаашид үхэл үгүй болно. Тэнд гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс үгүй боллоо» (Илчлэлт 21:4).
11 «„Би өвчтэй байна“ гэж... нэг ч оршин суугч үл өгүүлнэ» (Исаиа 33:24).
12 «Бие махбод нь залуугийнхаасаа ч Иоб 33:25, ШЕ).
эрүүл чийрэг болж, эрч хүч нь идэр үеийнх шигээ болно» (13 «Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн» (Ром 6:23).
14 «Хүүд нь итгэгч аливаа хүн мөхөхгүй, харин мөнх амьтай болно» (Иохан 3:16).
Үхэгсэд дахин амилна
15—17. Аль хэдийн нас барсан хүмүүсийн тухайд ямар найдлага байна вэ?
15 «Зөв, зөв бус хүмүүсийн хэн хэн нь амилна» (Үйлс 24:15).
16 «Булшинд [Бурханы санаанд] байгчид бүгдээр Түүний дууг сонсох цаг ирж байна... амилал руу гарч ирнэ» (Иохан 5:28, 29).
17 «Тэнгис, дотроо байсан үхэгсдийг гаргаж, үхэл ба үхэгсдийн орон [булш] өөрсдийн доторх үхэгсдийг гаргалаа» (Илчлэлт 20:13).
Элбэг баян диваажин Дэлхий
18—22. Дэлхий бүхэлдээ юу болж хувирах вэ?
18 «Ивээлийн бороо асгарах болно. Тэгээд талын мод үр жимсээ өгч, хөрст дэлхий ургацаа хайрлах ба үнэндээ тэд газар шороон дээрээ аюулгүй байх болно» (Езекиел 34:26, 27, ШЕ).
19 «Газар, өдрийн ургацыг ургуулсан. Бурхан, бидний Бурхан биднийг ивээнэ» (Дуулал 67:6).
20 «Говь, цөл баярлан, эзгүй зэлүүд газар ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ» (Исаиа 35:1).
21 «Уул толгод та нарын өмнө дуу дуулж, тал дахь бүх модод алга ташна. Өргөст бутны оронд царс, халгайн оронд мирт ургана» (Исаиа 55:12, 13).
22 «Надтай хамт диваажинд байх болно» (Лүүк 23:43).
Бүгд сайхан орон байртай
23, 24. Бүх хүн тохилог сайхан орон байртай болох ямар баталгаа бидэнд байна вэ?
23 «Тэд гэр барьж, түүн дотроо сууна... Харин, тэдний барьсан гэрт өөр хүн үл суун, тэдний тарьсныг бусад нь үл иднэ... Миний сонгож авсан хүмүүс өөрсдийн гарын бүтээлээр өнө удаан жаргана. Тэд дэмий хоосон хөдөлмөр үл хийж, зовлонтой байхаар хүүхэд үл төрүүлнэ» (Исаиа 65:21—23).
24 «Үнэндээ тэд өөр өөрсдийнхөө усан үзэм ба инжрийн модон доор суух бөгөөд тэднийг хэн ч үл айлгана» (Мика 4:4, ШЕ).
Та Диваажинд мөнх амьдарч болно
25. Бидэнд ирээдүйн ямар гайхамшигтай хэтийн төлөв байна вэ?
25 Ирээдүйн хэтийн төлөв ямар гайхамшигтай вэ! Бурханы шинэ ертөнцөд өнөөдрийн бүх л бэрхшээлүүд ул болон эгнэгт үгүй болно гэдэгт баттайяа итгэвэл амьдрал одоо ч утга учиртай! «Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» (Исаиа 65:17). «[Бурхан] үхлийг мөнхөд залгина» (Исаиа 25:8). Мөнх амьдрахаа мэдэх нь юутай сайхан тайвшрал вэ!
26. Бурханы шинэ ертөнцөд мөнх амьдрахад юу хэрэгтэй вэ?
26 Эдүгээ тун ойрхон байгаа шинэ ертөнцөд мөнх амьдрахыг та хүсэхгүй гэж үү? «Одоогийн ёс бус тогтолцооны төгсгөлөөс наана Бурханы тааллыг хүлээж, түүний шинэ ертөнцөд амьдрахын тулд би юу хийх хэрэгтэй вэ?» гэж та асууж болох юм. Есүс: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнх амь мөн» гэж Бурханд хандсан залбирлаараа таны юу хийх ёстойг зааж өгсөн (Иохан 17:3).
27. Бурханы санаа зорилгын биелэлтэд оролцохын тулд та яах ёстой вэ?
27 Тийм учраас, та Библитэй болж, энэ товхимлоос уншсан зүйлийнхээ зөв эсэхийг шалгах хэрэгтэй. Библийн энэ үнэнийг судалж, заадаг өөр хүмүүсийг эрж ол. Библитэй зөрчилдсөн зүйл заадаг ба үйл ажиллагаа явуулдаг хоёр нүүр гаргагч хуурамч шашнаас харьцаагаа тасал. Аль хэдийнээс Бурханы хүсэл тааллыг биелүүлж байгаа өөр олон сая хүнтэй хамт биднийг диваажин Дэлхийд мөнх амьдруулна гэсэн Бурханы санаа зорилгын биелэлтэд хэрхэн оролцох вэ гэдгээ мэдэж ав. Бурханы онгод оруулсан Үгийн «Энэхүү дэлхий хийгээд түүний хүсэл нь өнгөрнө. Харин, Бурханы тааллыг гүйцэлдүүлэгч нь мөнхөд оршино» гэж ойрын ирээдүйн талаар тунхаглан мэдэгдсэнийг сэтгэл зүрхнийхээ угаас ухаж ойлгоорой (1 Иохан 2:17).
[Догол мөрийн асуулт]
[31-р хуудасны зураг]
Дэлхий дээр Диваажинг сэргээх Бурханы санаа зорилго удахгүй биелнэ